Хоол идэхдээ хэзээ ч зөрчиж болохгүй 20 дүрэм

Биеийн хөдөлгөөн болон биеэ авч явах байдал бусдын нүдэнд хамгийн түрүүнд тусдаг ба үүгээр л хүмүүс таныг эхэлж дүгнэдэг. Харин оройн хоол бол хүмүүстэй дотносож, харилцаагаа сайжруулахад дөхөм болдог нэг том хүчин зүйл яахын аргагүй мөн тул та хоолны ширээний ард анх танилцсан хүндээ аятайхан сэтгэгдэл төрүүлэх нууцуудыг эзэмших нь зүйтэй. Ингээд бид танд хоолны ширээний баримталбал зохих алтан дүрмүүдийг хүргэж байна.

1. Биеийн байрлал

Хүн оройжингоо ширээний ард нуруу бөгтийн, толгой гудайлган тавгаа ширтчихээд ширээн дээрээ тохойлдоод суучихвал харсан хүн бүрт тав тухгүй байгаа мэт санагдаж, зөвхөн хоол идэх гэж л ирсэн юм шиг сэтгэгдэл төрнө. Тиймээс нуруугаа цэхэлж, гараа ширээн дээр тавьж, харцаа ширээтэй ижил төвшинд байлгаарай.

2. Гэрийн эзнийг хүндэтгэ

Гэрийн эзэн хоолондоо ам хүрээгүй байхад уралдаж байгаа юм шиг урдуур нь орох хэрэггүй.

3. Халбага сэрээгээ анхааралтай сонгоорой

Хутга, сэрээгээ бусдын урд тавих нь ямар ч хүнд огт таатай санагдахгүй. Бас хүн болгон сэрээ ашиглаж байхад ганцаараа халбага барьчихсан сууж байвал ямар харагдахаа төсөөлөөд нэг үз дээ. Тиймээс халбага сэрээг зориулалтынх нь дагуу ашиглаарай. Хэрэв мэдэхгүй бол бусдыг дуурай. Бас халбага сэрээнийхээ үзүүрээс барьж хэрэглэх ёстой бөгөөд өөртөө ойрхон тавих нь зүйтэй юм.

4. Хооллож байхдаа халбага сэрээгээ амандаа ойрхон байлгаарай

Гараа ийш тийш савчуулах хэрэггүй. Ширээний бүтээлгэн дээр хоол асгачихвал яана?

5. Хоолоо залгиж байж юм яриарай

Амандаа дүүрэн хоол чихчихээд чалчих нь бүдүүлэгт тооцогдоно. Дээрээс нь бас хахчихаж магадгүй шүү дээ.

6. Бүү бохир ид

Хоол хичнээн ч их таалагдсан бай бохир идэх нь хэнд ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй.

7. Бүү яар

Хоол иднэ гэдэг чинь уралдаан биш шүү дээ. Тэгээд ч удаан идэх нь эрүүл мэндэд тустай. Хурдан цадаж, бага иддэг юм.

8. Эдгээрийг тогтоож аваарай

9. Халбага хэрэглэхгүй тохиолдол

Цай юм уу, кофе ууж байгаа бол халбагаар ууж болдоггүй юм шүү. Халбага чинь чихрээ хутгахад л зориулагдсан эд.

10. Уучлал гуйх

Хэрэв ширээг орхих шаардлагатай болсон бол өршөөл хүсэхээ мартав аа.

11. Ширээн дээгүүр сунах хэрэггүй

Ширээн дээрээс ямар нэг юм авмаар байвал ширээгээр нэг сунах хэрэггүй. Ойрхон байгаа нэгнээс гуйхад л болно.

12. Хоол үлдээх хэрэггүй

Та хэн нэгэнтэй ярилцахыг хүсч байсан ч, эхлээд заавал тавган дээрхи хоолоо дуусгах хэрэгтэй юм.

13. Хоолноос өөр юм бас бий

Зөвхөн хоол л бодоод байх хэрэггүй. Эргэн тойрны хүмүүсийн ярьж байгаад чих тавьж, ярианд нь оролцоорой.

14. Шпагетти идэж байгаа бол…

Шпагетти идэх үедээ халбага ашиглах юм уу эсвэл хутгаар хэрчих нь зүйтэй. Үгүй бол тун эв хавгүй харагдах болно шүү.

15. Ярьж болохгүй зүйлс

Хоолны ширээний ард улс төр, шашин, мөнгө яриад хэрэггүй. Эдгээр сэдвүүд барагтай л бол сайн сайхан үр дүн авчирдаггүй юм.

16. Анхааралтай бай

Өөртэй чинь ярьж байгаа хүн рүү эгц шулуун харах хэрэгтэй. Ийш тийшээ сатаарах хэрэггүй.

17. Алга болох хэрэггүй

Ширээг орхих нь гэмт хэрэг биш боловч хэтэрхий удаан алга болуузай.

18. Хяналттай бай

Үргэлж биеэ зөв боловсон авч явахад анхаар. Дууныхаа өнгийг ч мартаж болохгүй шүү.

19. Хэзээ ч…

Хоолны ширээний ард будгаа сэргээж, үсээ самнаж болохгүй.

20. Утсаа далд хий

Хоол идэж байхдаа утсаа гөлрөөд байх хэрэггүй. Зайлшгүй шаардлага гарвал ширээнээс холдох нь зүйтэй ба харин эргэж ирэхдээ бусаддаа бүх анхаарлаа хандуулахад бэлэн болсон байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!