Мэргэжлийн гэрэл зурагчдаас дутахааргүй зураг авах 11 арга

Сүүлийн үед техник технологи өндөр хөгжихийн хэрээр зураг авах хэрэгслүүдийн чанар улам сайжирч, гайхалтай агшныг гэрэл зургийн хальсанд буулгах хүсэлтэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон билээ. Тэгвэл бид тэдгээр хүмүүст зориулан мэргэжлийн гэрэл зурагчдын зураг авахдаа ашигладаг 11 залийг хүргэхээр бэлтгэсэн юм. Та сурч аваад заавал хэрэгжүүлээрэй.

1. Хүрээ

Зураг авахад анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол хүрээ сонгох явдал юм. Тухайлбал таны зурганд гарах гол зүйл ямар нэгэн хүрээн дотор байх ёстой бөгөөд ингэснээр илүү гайхалтай зураг гэрэл зургийн хальсанд үлдэх боломжтой байдаг аж. Цонх, хаалга, модны мөчир зэргээр хүрээ хийж болох юм.

2. Тухайн агшныг алдалгүй авах

Мэргэжлийн гэрэл зурагчид ихэнх тохиолдолд хөдөлгөөнгүй зураг авахаас илүүтэй хөдөлж байгаа агшныг хальсанд буулгахыг эрхэмлэдэг ажээ. Нэг ёсондоо энэ нь бидний хэлж заншсанаар хөдөлгөөнтэй зураг бөгөөд энэ төрлийн зургууд илүү сонирхолтойгоос, дараа нь үзэхэд урамтай санагддаг байна.

Хөдөлгөөнтэй зураг авахын тулд та камерныхаа горимыг “спортын горим” (Sports Mode)-д тааруулан зургаа авах хэрэгтэй бөгөөд энэ нь хөдөлж байгаа биетийг уран сайхнаар дүрсжүүлдэг байна.

3. Чиглэл

Бидний нүд ямар нэгэн зүйлийг харахдаа зүүнээс баруун гэсэн дарааллаар хардаг. Тиймээс ямар ч зураг авах үедээ энэ зарчмын дагуу зургаа авах шаардлагатай ажээ. Ингэснээр таны авсан зурагны гол утга санааг ойлгоход илүү амар хялбар болох юм.

4. Олон байрлалаас зураг авах

Дан ганц урдаас нь зураг авахаас өөр олон байрлал байгаа шүү дээ. Тэдгээр байрлалуудыг болж өгвөл бүгдийг нь ашиглаад үзээрэй. Дээрээс, доороос эсвэл ардаас нь гэх мэт нэгэн хэвийн зураг авдаг байрлалуудаа сольж, зураг авах нь таны бүтээмжийг сайжруулаад зогсохгүй шинэ санаа, сэдлийг бий болгодог байна.

5. Сөрөг болон эерэг орон зай

Зураг болгоныг дотор нь сөрөг болон эерэг орон зай дахь дүрслэл хэмээн хоёр ангилдаг байна. Энэ нь дараах учир шалтгаантай. Үүнд:

  • Эерэг орон зай – Хүн, амьтан, ямар нэгэн эд зүйлийг голчилж авдаг.
  • Сөрөг орон зай – Ямар нэгэн зүйлээс илүүтэй хүрээлэн буй орчныг авдаг.
  • Тиймээс та хамгийн эхэнд аль төрлөөр нь авах гэж байгаагаа сайтар бодолхийлэх нь зүйтэй болов уу.

6. Хэмжээс

Зураг авахад анхаарах ёстой бас нэг чухал зүйл хэмжээс юм. Бид үүнийг өөрөөр фокусаа тааруулж зураг авах гэж ярих нь ч бий. Хэмжээсийг зөв тохируулж зураг авахын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Зэрэгцээ шугмууд нэг цэгт огтлолцож байгаа эсэх
  • Хүрээлэн буй орчин манантай байгааг шалгах
  • Өнгөө тохируулах

7. Нүүр хэсэг

Зургийн нүүр хэсэг бол хамгийн чухал зүйл байдаг. Учир нь энэ хэсгээс л хүмүүс тухайн зургийг үзэж чадахаас гадна, юу өгүүлж буйг нь мэдэх боломжтой юм. Тиймээс та аль болох уран сэтгэмжээ ашиглаж, өвөрмөц шийдэлтэй зураг авахыг зориорой.

8. Гэрэл, сүүдэр

Гэрэл, сүүдрийг тохируулан зураг авах нь зургийг илүү бодитой, амьд мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Иймд зураг авахдаа гэрэл, сүүдрээ анхнаасаа зөв тохируулж сурах нь чухал ажээ.

9. Шаргал болон хөх үе

Та гайхаж байж болох ч, зураг авах агшныг дотор нь шаргал үе болон хөх үе хэмээн хоёр ангилдаг байна. Тэгвэл шаргал үе гэдэг нь нар жаргах болон мандах үед зураг авахыг хэлдэг.

Харин хөх үе гэдэг нь нар жаргаснаас хойших 20-30 минутыг хэлдэг бөгөөд энэ үед байгаль, эх дэлхий цэнхэр, хөх өнгөтэй болсон байдаг билээ.

10. Нэмэлт төхөөрөмж

Зураг авахдаа ямар нэгэн нэмэлт төхөөрөмж суурилуулсны огтхон ч хэрэггүй. Харин эсрэгээрээ гар утасныхаа камер дээр хурууныхаа тусламжтай нэг дусал ус дусаагаад зураг аваад үзээрэй. Илүү гайхалтай гэрэл зургийг та авч чадах болно.

11. Орчныг өөрчлөх

Бусдаас өөрөөр сэтгэж, илүү өвөрмөц, гайхалтай гэрэл зураг авахыг хүсч байна уу? Тэгвэл доорх зурагнууд шиг орчныг камерынхаа тусламжтай өөрчилж, арай шинэлэгээр зураг аваад үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!