Би өнгөрсөн жилийн өдийд энэ жүүсийг ууж эхлэсэн. Яг шинэ жилийн үеэр гайхалтай турж чадсан шүү!

Жингээ барих, эсвэл илүүдэл жингээ хасах нь маш хэцүү байдаг. Учир нь бидний ихэнхи нь хоолны дуршлаа хянаж чаддаггүйтэй холбоотой юм. Харин та дараах жүүсийг ууснаар хэт их идэх хүслээ дарж чадна.

1. Хүн бүрийн жингээ хасах арга барил нь өөр өөр байдаг. Зарим нь спортоор хичээллэж, эрүүл хоол иддэг. Харин нөгөө хэсэг нь ердөө хоолны дуршилтайгаа тэмцэж, өөрийгөө шаналгаж суудаг шүү дээ. Иймд бид та бүхэндээ хоолны дуршлыг бууруулах шидэт жүүсийг хэрхэн бэлтгэх аргыг зааж өгье!

2. Орц:

  • 1 аяга улаан лоолийн жүүс
  • 1/4 аяга нимбэгний шүүс
  • 1 цайны халбага нунтаг цагаан гаа
  • 1/2 цайны халбага хар перец
  • 1 хэсэг цоохор майлз

3. Хийх арга

Та цоохор майлзаас бусад зүйлсийг хооронд нь хольж, холигчинд хийж бутална. Ингээд жүүсээ шилэн аяганд хийж, цоохор майлзаар чимэглээрэй. Цоохор майлз нь таны жүүсийг илүү амтлаг болгох бөгөөд биеийн илүүдэл өөхийг ч мөн эрчимтэй хайлуулах болно. Та тус жүүсийг өдөрт 3 удаа, хоолныхоо дундуур уугаарай. Дээр нь хэд хэдэн мөсөн шоог хийгээрэй. Тэгвэл сэрүү татам, амтлаг амттай болгоно. Гэхдээ та нэг зүйлийг анхаараарай. Жүүсийг нэг дор ихээр бус ердөө 1 өдрийнхөө хэрэгцээгээр хийхийг зөвлөе!

4. Та тус жүүсийг ууж байхдаа хангалттай хэмжээний ус ууж байхыг анхаараарай! Мөн аль болох жимс, тараг, хөнгөн чанарын хоолыг идэх хэрэгтэй. Гэхдээ махыг ч мөн мартаж болохгүй. Харин бялуу, чихэр, тослог хүнсийг болгоомжтой хэрэглээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!