Хүүхдэдээ хэзээ ч авч өгч болохгүй амьтад

Эцэг эх бүр хүүхдэдээ хамгийн сайныг хэрэглүүлж, өвчин зовлонгүй, эрүүл өсгөж бойжуулахыг хүсдэг билээ. Тиймдээ ч бяцхан үрсдээ хань болгох тэжээвэр амьтдыг авч өгөн, нэг ёсондоо эрхлүүлдэг гэхэд болно. Харин та дараах амьтдыг хүүхдэдээ хэрхэвч авч өгч болохгүй шүү!

1. Яст мэлхий

Яст мэлхийнд “сальмонелл” хэмээх бактер агуулагддаг бөгөөд энэ нь биеийн эсэргүүцэл, дархлааг дарангуйлж, гэдэсний замын халдварт өвчнөөр өвчлүүлдэг аж. Иймд ялангуяа бага насны хүүхдийг яст мэлхийнээс хол байлгаарай.

2. Өмхий хүрэн

Өмхий хүрэн нь гэрийн нохой болон муурнаас хавьгүй цэвэрч амьтан юм. Гэсэн хэдий ч маш дэггүй, хөдөлгөөнтэй аж. Сул байгаа үедээ гэрийн тавилга, хогшлийг буулгаж нураах аюултай. Түүнчлэн айж сандарсан үедээ хорт хийг гаргах бөгөөд энэ нь бага насны хүүхдэд тун аюултай.

3. Могой

Маш ховор сонирхолтой, ээж аав, хүүхдүүд байдаг. Хэрэв та хүүхэдтэйгээ цуг гэртээ могой тэжээхээр шийдсэн бол, зайлшгүй торонд тэжээж байгаарай гэж зөвлөе! Танай могой хэдий номгон байсан ч, хүүхдэд аюултай болохыг анхааруулъя.

4. Чоу Чоу нохой

Харагдах байдлаасаа хэдий маш номгон, дөлгөөн, хайр татам харагдаж болох ч, тэдний орон зайд халдах, биед нь хүрч, чангаахад маш дургүй, огцом ууртай нохой юм. Ялангуяа бага насны хүүхдүүд түүнийг татаж зулгаах, оролдвол хазуулах эрсдэлтэй.

5. Гүрвэл

Мөн л яст мэлхийний нэгэн ижил бяцхан хүүхдүүдэд сөргөөр нөлөөлнө. Тус амьтанд ч мөн “сальмонелл” хэмээх бактер байдаг. Энэ нь хүнд халдах, тэр тусмаа бага насны хүүхдэд өндөр эрсдэлтэй юм.

6. Чихуахуа

Жижигхэн, өхөөрдөм энэ нохой нь харагдаж байгаагаа ч илүү дошгин ууртай юм. Ялангуяа бяцхан хүүхдүүд тэднийг шоглож, хазуулах тохиолдлууд маш олон гардаг.

7. Үхэр зусаг

Ээж, аавууд хүүхдэдээ энэ амьтныг авч өгөх сонирхол өндөр байдаг. Учир нь тэд маш дөлгөөхөн, нүдэнд дулаахан, хайр татам амьтад шүү дээ. Гэвч эдгээр амьтдын хумс нь маш хурц тул, хүүхдийг тань маажиж, тэр нь цаашаа буглаж халдварлах эрсдэлтэй.

8. Зараа

Зарааны хурц өргөс нь таны хүүхдийг гэмтээж болзошгүй. Түүнчлэн тус амьтны өргөсөнд хатгуулсан бяцхан хүүхэд харшилтай болох, гэдэсний халдварт өвчин авах өндөр эрсдэлтэй.

9. Хурц зан авиртай нохой

Гэрт, хүүхэдтэй хамт өсгөх боломжгүй хурц зан авиртай зодооны ноходыг тэжээх хэрэггүй. Хэдийгээр өсөж төрсөн орчин чухал ч, тухайн амьтны гень үүнийг өөрчилж чадахгүй. Иймд та нөхөрсөг, өөр төрлийн нохойг сонгоорой.

10. Хулгана

Хулгана нь таны санаж байгаагаас ч илүү бохир, халдварт өвчин тараах өндөр магадлалтай амьтан юм. Иймд та бяцхан хүүхдэдээ хулгана битгий авч өгөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!