Бидний тухай

Манай сайт нь 2018 оны 9-р сарын 27-аас эхэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хэрэглэгч олон түмэндээ улс орныхоо болон дэлхийн нийтийн түвшинд болж буй үйл явдал, үзэгдэл юмсын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг мэргэжлийн сэтгүүл зүйн түвшинд шуурхай түгээх эрхэм зорилгыг өмнөө тавин хөдөлмөрлөж байна.

Бидний эрхэм зорилго бол “мэдэх эрх”-ээ шударгаар эдлэхийг хүссэн хэрэглэгч олон түмний итгэлт анд, нөхөр нь байж нүүдэлчин Монголчуудын өв соёл, түүхэн уламжлалыг дэлхийд дэлгэрүүлэх явдал бөгөөд Дэлхийн соёлт хүн төрөлхтөн болон тэр дотроо Монголчуудын ертөнцийг танин мэдэх их хүсэл эрмэлзлийг хөхүүлэн дэмжиж, чиглүүлэн удирдах, аливаа үйл явдал, үзэгдэл юмсад шинжлэх ухаанчаар хандаж, үндэстэн язгууртан бүрийн соёл, үзэл санааг хүндэтгэн зөвшөөрч, мэдээлэл харилцааны орон зайд шударга, шуурхай явдлыг эрхэмлэн дээдлэхийг хүснэ.

Үүний тулд бид аливаа үйл явдал, үзэгдэл юмсад нягт, няхуур хандаж, судалгаа шинжилгээ, олон ургальч байр суурийг үндэслэн мэдээ, мэдээлэлд шударга хандаж, эрж хайж олж цуглуулсан баримт, мэдээллээ хэнээс ч хараат бусаар түгээх болно гэдгээ хэлэхэд таатай байна.

Сайтын уриа: Үргэлж Сэмбий!

Сайтын редакцтай холбогдохыг хүсвэл дараах хаягуудаар холбогдоно уу.

Холбоо барих:

E-mail: www.joker.mn@gmail.com

Facebook: www.facebook.com/ontslog

Twitter: www.twitter.com/ontslog

Холбоо барих утас: 99209566

error: Мэдээлэл хамгаалагдсан !!