Инстаграмд хамгийн олон дагагчтай Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд

Инстаграм бол эмэгтэйчүүдийн ноёлдог талбар гэдгийг хүн бүр мэднэ. Жишээлбэл алдарт Ким Кардашьян 121 сая дагагчтай. Гэхдээ энэ бол хамгийн их тоо бишээ. Дуучин Селена Гомез 144 сая дагагчтай бөгөөд инстаграмын хатан хааны титмийг Кимээс аваад удаж байна.

Бид энэ удаад Инстаграмын хатан хаан Монголын хамгийн олон дагагчтай бүсгүйчүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

10. Tselmuun_chnzo 149k

Хоёр дахь цомгоосоо хойш уран бүтээлээсээ хөндийрсөн ч дуучин Ч.Цэлмүүн инстаграм хуудаснаа 149k дагагчийг цуглуулж чаджээ. Ингэснээр тэр бидний жагсаалтын 10-д бичигдэж байна. Тэрээр одоо Япон улсад амьдарч байгаа юм.

9. Puujee6247 161k

Жүжигчин, топ модел дээр нь иогийн багш болсон Д.Пүрэвсүрэн энэхүү жагсаалтад багтах нь зүй ёсны хэрэг. Хэдийгээр тайзнаа алхахаа больсон ч зар сурталчилгааны эрэлттэй модел хэвээр байгаа тэрээр Ларьдма 2 кинонд тоглосон.

8. Tugs_saruul 168k

Моделийн ажлаас гадна нүүр хувиргагч, стилистийн чиглэлээр карьераа өсгөж яваа түүнийг хаана юу хийж байгаад 168k хүн анхаарлаа хандуулдаг. Сонирхуулахад С.Төгс “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Ч.Цэнгүүнтэй үерхдэг.

7. Ana.dari 171k

АНУ-ын Сан-Франциско-д амьдардаг модел бүсгүй. Харамсалтай нь түүний талаар бид тийм ч сайн мэдэхгvй. Аялах дуртай түүний хуудсаар зочилж үзэсгэлэнтэй, халуухан зургуудыг нь үзээд та дагагчдийнх нь тоог нэгээр нэмэх биз ээ.

6. Urankholboo 171k

Ануг дуучин гэж тодорхойлохоос илүү дүр төрхөө бренд болгосон нэгэн гэх нь зохимжтой болов уу. Тэрээр инстаграмдаа бараа, бүтээгдэхүүн идэвхтэй сурталчилдаг ба худалдааны таван хаягийг л дагадаг байна. Энэ их ажлынхаа хажуугаар хүүхдүүддээ цаг гаргаж чаддаг гайхалтай ээж гэдгийг түүний инстаграмд харж болно.

5. Hishigdalai1126 175k

Нийгмийн сүлжээнд идэвхитэй байдаг дуучин А.Хишигдалай дагагчийнхаа тоогоор 5-рт жагсаж байна. Фитнесээр идэвхитэй хичээллэдэг тэрээр хажуу талаасаа зургаа авахуулах дуртай.

4. Baljkaann 179k

Mongolia’s next top model нэвтрүүлэг Ю.Балжидмаад цом авчраагүй ч маш олон рекламны санал, дээр нь хэдэн мянган дагагчдыг авчиржээ. Тэрээр яг одоо гадаадад аялаж яваа.

3. Shuuderheen 207k

“Сэльфи хийж чадах уу, Яаж хийдэгийг харах уу” жүжигчин П.Шүүдэрцэцэгийн хуудсаас суралцаарай. Уран бүтээлийн хувьд нам гүм байгаа тэрээр өөрийн нэрийн бэлхүүсний даруулгаа худалдаанд гаргасан амжилттай яваа.

2. Duk65 238k

АНУ-д суралцаж буй жүжигчин О.Дөлгөөн инстаграмд нэлээд нээлттэй ханддаг нэгэн юм. Тэр баахан “сэльфигээр” дагагчидаа уйдаалгүй гэр бүл, найз нөхөд, уран бүтээл, хичээл ном гээд өдөр тутмын амьдралаасаа харамгүй хуваалцдаг.

1. Ukakiwi 273k

Гайхалтай эрч хүчтэй дуучин Ука жагсаалтыг тэргүүлэх нь гайхах зүйл биш ээ. Шинэлэг, бүтээлч байдлаараа тэрээр олон хүмүүст үлгэр дуурайлал болж урам зориг өгдөг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!