Ухаалаг гар утсанд донтсон хүүхдийг хэрхэн болиулах вэ?

21-р зууныг мэдээллийн эрин үе гэдэг. Тиймдээ ч улс орны мэдээ мэдээлэл, тэр бүү хэл сургууль, цэцэрлэгийн харилцаанд ч ухаалаг гар утас голлох байр суурийг эзэлж байна. Энэ нь хэдийгээр таны цаг завыг хэмнэж байгаа мэт боловч, эсрэгээрээ гэр бүлтэйгээ хамтдаа байх алтан цаг хугацааг хороосоор байгаа гэдгийг санаарай!

1. Ухаалаг гар утасны хэрэглээ нь томчуудаас илүү цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд илүү их байгаа нь харамсалтай. Балчир хүүхдүүд өөрт нь юу илүү чухал болохыг ялгаж чаддаггүй учраас тухайн мөчид өөрт нь аз жаргал өгч байгаа зүйлийг сонгодог. Үүнд эцэг, эх асран халамжлагчид болсон бид л буруутай. Учир нь хүүхдэдээ цаг гаргаж чадалгүй, балчираас нь эхлэн утсаар саатуулж, тэр яваандаа дэлгэцийн донтолтонд хүргэж байгааг санах нь зүйтэй.

2. Ухаалаг гар утас нь хүүхдийг маш их стресс, сэтгэл зүйн тогтворгүй байдалд хүргэж байдаг. Энэхүү байдал улам даамжирч хүндэрснээр, тархи,сэтгэц, дотоод эрхтэн тогтолцоо, дархлааны системийг ноцтойгоор гэмтээж байдаг. Хамгийн аюултай нь хүүхдэд утаснаас үүдэлтэй хиймэл оюун ухаан сууж байдаг аж. Бодит орчноос өөрийгөө тусгаарлан, өөрийнхөө бий болгосон төсөөллийн орчинд амьдарч эхэлнэ.

3. Гар утсан донтсон хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

Бие засах, хоол идэх, зурагт үзэх, тэр бүү хэл унтахдаа орондоо утсаа авч орох

Утсаа оролдож, тоглож байхдаа илүү аз жаргалтай, харилцаа сайхан байх

Утсыг авах, хэрэглээг хязгаарлах үед түрэмгий авир гаргах, маш их бухимдаж, биеэ хянаж чадахгүй байх

Утасны тоглоом, бичлэгэн дээр гарч байгаа түрэмгий эсвэл харгис үйлдлийг хараад, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй, дасан зохицох

Үзэж байгаа бичлэг, тоглоомондоо хэт их ач холбогдол өгөн хариу үйлдэл үзүүлж, орилох, хараал хэлэх, сэтгэлийн хөдлөл үзүүлэх

4. Дэлгэцийн донтолтонд орсон хүүхдийг хэрхэн гаргах болон түүнээс сэргийлэх тухай

Ээж аав хүүхдэдээ тавих анхаарал, цаг заваа нэмэх

“Би утас оролдож болно, харин чи болохгүй” ийм үг хүүхдийг улам бүр төөрөгдүүлж, таниас нууцаар утас оролдох, хулгай хийх зэрэг үйлдлийг өдөөнө.

Хэрэв хүүхдийнхээ гар утасны хэрэглээг хязгаарлах гэж байвал, та болон гэр бүлээрээ ухаалаг утсыг хэрэглээнээс гаргах

Бага насны хүүхдэд ухаалаг утас, бичлэг үзүүлж саатуулахгүй байх

Долоо хоногийн нэг өдрийн “Гэр бүлийн өдөр”, “Ном унших өдөр”,”Сагс, хөл бөмбөг тоглох өдөр” гэх мэт бүтээлчээр өнгөрүүлэх

Хэт их дэлгэцийн донтолттой хүүхдэд нэг өдөр огт утас хэрэглүүлэхгүй, Үүнээс цааш хугацааг сунгах маягаар дасгана. Гэнэт утасны хэрэглээг хасвал хүүхэд маш их сэтгэлзүйн дарамтанд орохыг санаарай.

Ухаалаг гар утсыг танин мэдэхүйн мэдээлэл олох зорилгоор ашиглуулж сурах

Хүүхдэдээ ухаалаг гар утасны хор хохирол, тоглоомонд донтсон хүүхдэд гарах өөрчлөлт, амьдралын тухай үлгэрчилж хэлж өгөх

Хамгийн гол нь хүүхдэдээ хайрыг мэдрүүлж, ганцаардуулахгүй байхыг хичээгээрэй!

Танд амжилт хүсье!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!