Би нүүрэн дээр гарсан батгаа эмчлэх гэж маш олон зүйл хэрэглэж үзсэн. Гэхдээ энэ арга хамгийн үр дүнтэй байсан шүү!
Гоо үзэсгэлэнтэй, өөгүй, цэвэрхэн арьстай байхын тулд заавал өндөр үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх албагүй. Бидний танилцуулах энэ бэлдмэлийг хэрэглэснээр таны нүүрний сорви, тааламжгүй хэсгүүд бүгд хэвийн болох болно.
1. Хүнсний сода
Хүнсний сода нь батгыг эмчлэх хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэг билээ. Үүний найрлагад нүүрний хаван болон улайлтыг арилгах үйлчилгээ багтсан. Мөн арьсны бохирдол, үхэжсэн эд эсийг гуужуулж, батга, батганы сорвийг арилган, арьсны “pH” балансыг тэнцвэржүүлнэ.
2. Алимны цуу
Бактер болон мөөгөнцрийн эсрэг тэмцэж, арьсан дээрх харшил, батганы эдгэрэлтийг нэмэгдүүлнэ.
3. Орц:
- Хүнсний сода
- Алимны цуу
- Зөгийн бал
- 1/2 нимбэг
4. Хийх арга:
Хагас стакан буцалгаж хөргөсөн усанд, цайны тал халбага алимны цуу хийнэ. Өөр нэгэн стакан усанд, цайны тал халбага хүнсний сода болон зөгийн бал хийнэ. Үүнийхээ дараа дээр нь 1/2 хэмжээтэй нимбэг хийж, эхний стакантай усанд хийгээд хооронд нь холиорой.
5. Нүүрэндээ түрхэх арга: Нүүрээ хүйтэн бүлээн усаар угааж, усыг нь зөөлөн алчуураар дарж арчина. Бэлдмэлээ нүүрэндээ түрхэж, тойрог хэлбэрээр иллэг хийгээд, 10-15 минут болсны дараа халуун бүлээн усаар угааж, дараа нь дахин хүйтэн усаар угаагаарай.
Үүнийг хэрэглэсний дараа та ахиж, үнэтэй тос худалдаж авах хэрэггүй.