Ээж маань биднийг сонгины хальсыг хэзээ ч битгий хая гэдэг. Учир нь мэдээд би бүр шоконд орсон шүү!

Хүн бүхэн өдөр тутмын амьдралдаа сонгиныг ашиглаж, хоолныхоо амт чанарыг нэмэгдүүлдэг. Гэхдээ бид сонгиноо хальсалж, арилгасны дараа хальсыг нь шууд хаядаг буруу зуршилтай аж. Харин сонгины хальсыг маш олон зүйлд хэрэглэж, эрүүл мэнддээ ч давхар анхаарч болдог байна. Ингээд хамтдаа сонгины хальсыг яагаад хаяж болохгүй шалтгаануудыг мэдэж авцгаая.

1. Сонгины хальс ямар тустай вэ?

Судалгаагаар сонгины хальс нь олон төрлийн витамин, амин дэмээр баялаг болохыг тогтоожээ. Эдгээр нь бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх төдийгүй арьсыг толигор, сайхан болоход тусладаг байна.

Та сонгины хальсыг хэрэглэснээр:

  • Зүрх судасны өвчин
  • Бүдүүн гэдэсний хорт хавдар
  • Таргалалт
  • Чихрийн шижин

Ходоод гэдэсний үрэвсэл зэрэг өвчнөөс сэргийлж чадах юм.

2. Хэрхэн хэрэглэх вэ?

Одоо та бүхэндээ тус хальсыг хэрхэн хэрэглэх тухай зааварчилгааг хүргэе. Сонгины хальсаа сайтар угааж цэвэрлээд шилэн саванд хийж, дээр нь буцалсан усаа нэмээрэй. Үүнийгээ 10-20 минут байлгаж, хальсны шим тэжээлийг усанд шингээж, өнгөө хувиргасны дараа ууж болох аж. Та орой бүр унтахынхаа өмнө тал аяга шүүсийг ууж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!