Яг одоо хамгийн эрэлттэй байгаа 10 хэл: Ямар хэл сурахаа мэдэхгүй байгаа бол энэ танд тусална!

Манай гариг дээр харилцааны 7000 орчим хэл байдаг ч хамгийн олон хүн ярьдаг, хамгийн түгээмэл нь ердөө л 10 байдаг гэсэн тоо судалгаа бий. Өнөөгийн өрсөлдөөн ихтэй нийгэмд ганцхан гадаад хэлээр өөрийгөө өндрөөр үнэлүүлэхэд улам л хэцүү болоод байгааг мэдэхгүй хүн үгүй биз ээ.

Дэлхий өдөр ирэх тусам даяаршиж, хүн төрөлхтний хэл яриа ч нэг мэт уусан шингэж байгаа энэ үед эрэлт өндөртэй гадаад хэлийг төгс сураагүй бол хүссэн чиглэлээрээ ажилж амжилт олоход бэрх болсоор байна. Иймд оюунаа хөгжүүлж, гадаад хэл сурахаар зэхэж байгаа ч аль хэлийг сонгохоо мэдэхгүй байгаа залуустаа дараах 10 хэлийг танилцуулж байна.

Англи хэл

Англи хэл бол мэдээж дэлхийн хамгийн эрэлттэй хэл. Дэлхийн олон оронд хүмүүс нэгнээ ойлгохын тулд чухамхүү англи хэлээр ярьж бичсээр байна. Судалгаанаас үзвэл манай гаригийн хүн амын 1/3 нь англи хэлээр аль нэг түвшинд ойлголцдог гэнэ. Өнөөдөр бараг бүхий л олон улсын ажил хэрэг, шинжлэх ухаан, дипломат хэлэлцээрүүд англи хэл дээр явагдаж байгаа юм. Мөн Европын олон оронд сайн ажилтай байхын тулд нэн тэргүүнд англи хэл эзэмшсэн байх шаардлагатай тулгардаг.

Франц хэл

Франц хэл түүхэн чухал ач холбогдолтой хэл. Учир нь энэ хэлийг Европд англи хэлнээс өмнө түгээмэл хэрэглэдэг байв. Дэлхийн 130 сая хүн францаар ярьдаг. Францаар ярьдаг хүмүүсийн тал нь Францад амьдардаг бол үлдсэн хэсэг нь Баруун Африк, Магрибын орнуудад амьдардаг байна.

Хятад хэл

Ойрын ирээдүйд Хятад улс дэлхийн голлох том гүрэн болох магадлалтай. Хүн ам нь 1,3 тэрбум, эдийн засаг нь хөгжсөн, мөн олон мянган жилийн соёлын түүхтэй Хятад улсын хэл мөн л НҮБ-ын албан ёсны хэл юм. Та хятад хэл сурахаар шийдсэн бол мандарин аялгыг сураарай.

Энэ бол тус улсын албан ёсны хэл бөгөөд Хятадын хүн амын ихэнх хэсэг нь энэ хэлээр ярьдаг. Хятадаар ярих мөн хятад хэлний хэлзүй тийм ч хүнд биш гэлцдэг. Харин ханз үсгийн тухайд гэвэл үнэхээр төвөгтэй. Хятад хүмүүсийн дунд ханз үсгээ бүрэн мэддэг хүн ч ховор гэх юм билээ.

Испани хэл

Зарим судалгаанаас үзэхэд испани хэл хамгийн эрэлттэй хэлнүүдийн дээгүүр жагсдаг. Америкчуудын хувьд мөн л түгээмэл хэлэнд тооцогддог. Энэ хэлийг эзэмшснээр Хойд Америкийн испани хэлтэй оршин суугчидтай ойлголцоход хялбар болохын дээр Испани эсвэл Латин Америкаар аялахад аялал илүү сонирхолтой болно. Испани хэл НҮБ-ын албан ёсны хэлэнд тооцогдохын дээр дэлхий дээр 700 сая хүн энэ хэлээр ярьдаг юм байна. Мөн сурахад тийм ч хялбар биш гэнэ шүү.

Орос хэл

Орос хэл мөн л дэлхийн хамгийн эрэлттэй хэлнүүдийн нэгд тооцогддог. Энэ хэлээр Евразид 250 сая орчим хүн ярьдаг байна. Орос хэл дээр бичигдсэн шинжлэх ухаан, техникийн материалууд тоймгүй их. Түүнчлэн орос хэлийг утга зохиолын хэл гэж тооцдог.

Орос бол дэлхийн эрчим хүч болон эдийн засгийн томоохон гүрнүүдийн нэг. Мөн орос хэл НҮБ-ын албан ёсны хэлнүүдийн нэг юм. Орос хэлийг сурахад хүнд, дүрэм нь төвөгтэй гэдэг дээр олон хүн санал нийлдэг. Гэхдээ энэ хэлийг эзэмшсэн байхад хаана ч газардахгүй.

Араб хэл

Араб хэлээр 400 сая орчим хүн ярьдаг. Сүүлийн үед эрчим хүч эсвэл аюулгүй байдалтай холбоотой дэлхийн хэмжээний хэлэлцээрт араб хэлийг их ашиглах болсон. Мөн л НҮБ-ын албан ёсны хэлнүүдийн нэг. Араб үсэг, дүрэм нь тун төвөгтэй тул хятад, япон хэлний дараа жагсах сурахад хүндрэлтэй хэлнүүдийн тоонд ордог. Өөр нэгэн сул тал нь нэг нэгнээсээ ихээхэн ялгаатай олон аялга бий.

Герман хэл

Герман хэл нь Баруун Германы хэлний айд хамаарагддаг аж. Герман, Австри, Лихтенштейн, Люксембург улсуудын албан ёсны хэл юм. Европ болон ХХ зууны түүхийг сонирхдог хүмүүсийн дунд нэн эрэлттэй хэл. Евро бүсийн орнуудад эдийн засгийн чухал нөлөө үзүүлдэг Герман улсын албан ёсны хэлийг ажил хэргийн харилцаанд ашиглах нь түгээмэл.

Япон хэл

Япон улс дэлхийн чухал эдийн засгийн хүч байсаар байна. Япон хэлээр 130 сая хүн ярьдаг. Ярьж буй хүний хүйс болон нийгмийн статусаас хамааран хэллэг, үгс нь өөрчлөгддөг, дүрэм хүнд. Гэлээ ч саад бэрхшээлгүй зүйл гэж юу байх вэ, энэ хэлийг сурчихсан байхад техник технологийн хөгжил өндөртэй арлын Японд хаа ч газардахгүй.

Португал хэл

Бразил улс хөгжиж, дэлхийн эдийн засаг болон түүхий эдийн том гүрэн болохын хэрээр португал хэл улам л ач холбогдолтой болсоор байна. Энэ хэлээр 200 сая орчим хүн ярьдаг. Испани хэлтэй харьцуулахад бага зэрэг хүнд байж болох ч англи, франц хэл сурахаас төвөгтэй биш гэж хэлний мэргэжилтнүүд зөвлөжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!