Гар дулаацуулагч хийх арга: Энэ хүйтэн өдрүүдэд таны аминд орно шүү!

Хахир хүйтэн өвөл хэдийн ирчихсэн хацар жиндүүлж, хөлдөөх нь холгүй л байна шүү дээ. Энэ хүйтэн өдрүүдэд таны аминд орох зүйл бол гар дулаацуулагч юм. Үүнийг өөрөө бэлтгээд халаасандаа хийгээд авч явж байгаарай. Ингэсэн байхад таны гар огт даарахгүй, халуу төөнөж, хүйтнээс айлтгүй болох юм. Одоо хамтдаа хэрхэн хийх аргыг сурч авцгаая.

Танд хэрэг болох зүйлс:

  • Зөөлөн даавуу
  • Оёдлын машин
  • Бор будаа
  • Зүү утас

Даавуугаа хоёр тийш 8 см урттай хайчилж авна.

Танд хоёр ширхэг хайчилсан даавуу байх ёстойг анхаараарай.

Одоо хоёр даавуугаа өөд өөдөөс нь харуулж тавиад, оёх хэрэгтэй. Ингээд бүх хэсгийг битүү оёлгүй багахан зай үлдээгээрэй.

Үлдээсэн зайгаараа дамжуулан түүхий бор будаа хийгээрэй. Хэт дүүргэж болохгүйг анхаараарай.

Ингээд будаагаа хийгээд, амсарыг нь битүүлж оёх хэрэгтэй.

Эцэст нь ингээд таны гар дулаацуулагч бэлэн болох юм. Үүнийгээ гэрээсээ гарахын өмнө богино долгионы зууханд хийж, 10-15 секунд халаах хэрэгтэй. Ингээд гар дулаацуулагчаа халаасандаа хийж гараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!