Ямар ч тэнэг хүн сурч чадах хамгийн энгийн хөзрийн илбэ. Хүмүүс бараг мэддэггүй тул та үүнийг сураад найзуудыгаа гайхшруулаарай!

Манай улсад ч илбэ нэлээдгүй газар авч чаддаг чаддаггүй хамаагүй бүгд л сурах гэж оролдох болжээ. Илбийг төгс хийж сурахад олон жилийн хөдөлмөр, гарын хөдөлгөөн, тархины цар хүрээ гээд л олон зүйлийг шаарддаг хэмээдэг. Тэгвэл бидний зааж өгөх илбэ таниас юуг ч шаардахгүй. Та зүгээр л зааврын дагуу хийхэд ямар ч хүнийг хуурч, гайхшруулж чадна шүү.

Танд ердөө хөзөр л хэрэг болно. Гэхдээ ямар ч хамаагүй хөзөр биш, зөвхөн “Giraffi”-тай хөзөр хэрэгтэйг анхаараарай.

Одоо харин бусдад илбээ үзүүлэхээс өмнө хөзөрнийхөө ар талын зургийг нэг зүгт харуулж бэлтгэнэ. Бүх хөзөрний толгой нэг зүгт харсан байх ёстой.

Дараа нь илбэ үзүүлж байгаа хүнээ нэг хөзөр сонгож авахуулах хэрэгтэй. Тухайн хүн хөзрөө харсан бол буцааж хөзөрнүүдтэй нийлүүлнэ. Ингэхдээ та нөгөө хүнийхээ өгсөн хөзрийн толгойг буруу харуулж хийх нь хамгийн чухал бөгөөд энэ нь хөзрийн илбэний гол нууц юм.

Хэрвээ үзэгчийн сонгосон хөзрийн толгойг буруу харуулж хийж чадсан бол одоо хөзрөө маш сайн холь. Бусдад бүр их итгэл төрүүлэхийн тулд өөрсдөөр нь холиулж ч болно. Одоо харин хөзөрнүүдээ нэг нэгээр дээш өргөж, түүний сонгож харсан хөзөр мөн эсэхийг та хөзөрний ар талаас харж хэлж өгнө. Ингэхдээ ганцаараа толгой нь буруу харсан хөзрийг олж, энэ байна гэж заахад хангалттай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!