Охин маань унтах бүртээ орондоо шээгээд босож ирдэг байсан. Харин дараах аргуудыг хэрэгжүүлснээр дахиж шээхээ больсон шүү!

4 настай охин маань өдөр, шөнийн алинд ч унтах бүртээ орондоо шээчихдэг байсан. Ялангуяа энэ шалтгаанаасаа болоод цэцэрлэгт явахаас маш их ичдэг байлаа. Харин би цахимаас нэгэн мэдээллийг үзэж, түүнийгээ хэрэгжүүлсэн. Үр дүн нь миний бодсоноос хавьгүй дээр байсан юм.Тиймээс та бүхэнд үүнийг хуваалцъя.

1. Унтахаас өмнө уулгах шингэнийг багасгасан

Шөнийн цагаар их хэмжээний шингэн уулгах нь, орондоо шээх гол шалтгаан болдог. Ялангуяа хүүхдэд унтахаас 2 цагийн өмнө шингэн уулгалгүй, сайн бие засуулсны дараа оронд нь оруулаарай.Үүнийг хэрхэвч мартаж болохгүй.

2. Давсаг сулруулах зүйлсийг хүүхдэдээ унтах үед нь өгөхгүй байх

Хүчиллэг төрлийн жимснүүд болох нимбэг, жүрж, хан боргоцой, исгэлэн алим, цангис жимснүүдийг унтахын өмнө хүүхдэд идүүлэх хэрэггүй. Мөн шоколад, хийжүүлсэн ундаа, каффейны төрлийн ундаа нь давсаг барилтыг сулруулдаг байна.

3. Шөнө сэрээж, шээлгээд унтуулах

Ялангуяа бага насны хүүхдүүдийн хувьд тэд шөнө дунд сэрж, угаалгын өрөө орно гэдэг үнэхээр бэрх юм. Иймд та балчир хүүхдээ тосож, шөнө шээлгээд унтуулвал, орондоо шээхгүй.

4. Магни дутагдсан үед хүүхэд доошоо шээс алддаг

Хүүхдийнхээ хоолонд магнигаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглүүлэх, эсвэл нэмэлтээр витамин уулгаж болно. Тус витаминаар баялаг хоол хүнсийг дурдвал, маалингын үр, авакода, гадил, салмон загас, дүүпүү юм.

5. Хүүхдийн шээх дамтамжыг ажигла

Та хүүхдийнхээ өдөрт шээх давтамжыг судалж, хэт олон удаа, багар шээж байгаа эсэхийг хараарай. Хүүхэд доороосоо даарснаас болж шээс, бөөрний замын өвчин туссан байхыг үгүйсгэхгүй.

6. Хүүхэдтэйгээ сайн ярилцаж, стрессээс хол байлга

Хүүхэд уурлаж бухимдах, эсвэл хүүхдүүдийн шоглох байдлаас болж, стресстэн орондоо шээгээд байж болох юм. Иймд хүүхэдтэйгээ сайтар ярилцаж, сэтгэл санааг нь тогтворжуулан, тайван байлгахыг хичээгээрэй.

7. Шөнө босож шээх цагт сэрүүлэг тавьж болно

Эсвэл та хүүхдийн шээх цагт сэрүүлэг тавьж, түүнийг өөрөө угаалгын өрөө орж, бие засаж хэвшихэд суралцуулж болно. Ингэснээр хүүхэд илүү хариуцлагатай, биеэ дааж өсөж хүмүүжих юм.

8. Урам өгөөрэй!

Хүүхэд тань дээрх зааварчилгааг сайтар мөрдөж, орондоо шээгээгүй бол та тэднийг урамшуулж байх хэрэгтэй. Мөн өглөөний цагаар ч мөн хэт их усыг нэг дор уулгахаас зайлсхийгээрэй.

9. Эмчид ханд

Хэрэв дээрх аргууд үр дүнгээ өгөхгүй байвал, энэ нь мэдрэлийн гаралтай өвчний шинж тэмдэг байж мэдэх тул та зайлшгүй нарийн мэргэжлийн эмчид хандаарай. Хүүхэд 7 нас хүртлээ орондоо шээсээр байх нь өвчний гаралтай байх магадлал маш өндөр байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!