Нүүр болон биен дээр гарсан хатигийг түргэн хугацаанд эмчлэх аргыг зааж өгье!

Биеийн эсэргүүцэл суларч, цус бохирдосноос үүдэж нүүр эсвэл биеийн аль нэг хэсэгт өвчтэй, идээтэй, хатиг буглаа үүсдэг. Ихэнхи хатиг нэг удаа гараад дуусалгүй, ахин дахин гардаг нь харамсалтай. Гэхдээ та бидний танилцуулах аргаар хатигийг түргэн хугацаанд эмчлээрэй.

1. Хатиг нь ихэвчлэн суга, нүүр, хүзүү, өгзөг, гуя зэрэг газруудад гардаг. Нэг гарсан газраа тойроод олон удаа гардаг тул, үүнийг хүндрүүлэхгүйгээр эмчлэх нь чухал. Хэдий тийм ч, хатигийг хамаагүй оролдож хэрхэвч болохгүй.Учир нь хатиг цусны судастай ойрхон байгаад хагарвал, таныг үхэлд ч хүргэж мэднэ.

2. Хатигийг эмчлэх аргууд:

  • Турмерик

Цусыг цэвэршүүлж, хатигны эдгэрэлтийг түргэсгэх болно. Нэг аяга сүү эсвэл усанд жижиг цайны халбага турмерик хийгээд үүнийгээ 3-4 өдрийн турш, өдөрт 3 удаа уух хэрэгтэй.

  • Өндөг

Өндөгний цагааныг түүхийгээр нь хатиган дээрээ түрхэж, дээр нь жижиг самбайгаар боолт хийгээрэй. Боолт бохирдвол үүнийг ойр ойрхон сольж байгаарай.

  • Цайны модны тос

Бактерийн эсрэг эрчимтэй тэмцдэг тул, энэ нь хатигны эсрэг хамгийн сайн эмчилгээ болдог. Тус тос нь эдгэрэлтийг дэмжиж, өвдөлтийг намдаах тустай. Жижиг самбайнд бага зэрэг цайны модны тосноос дусааж, хатигийг түүгээр зөөлөн иллэг хийнэ. Өдөрт 5-6 удаагийн дамтамжтай хийвэл,хатиг арилж, ахин гарахгүй байх тустай.

Хэрэв хатиг хүндэрвэл, заавал эмчийн тусламж авах хэрэгтэйг санаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!