Би нүүрээ хоёр долоо хоногийн турш өлөн шээсээрээ арчсан. Үр дүн нь үнэхээр гайхалтай байсан шүү!

Өлөн шээсийг маш эртнээс төрөл бүрийн анагаах эмчилгээнд ашигласаар ирсэн. Хүүхдийн хоолой өвдөхөд эх нь өлөн шээсээ самбай даавуунд шингээж, хоолойнд гаднаас нь жин тавих, эсвэл уулгадаг байсан. Мөн 3 настай эрэгтэй хүүхдийн өлөн маш сайн гэж ярих нь бий. Харин энэ удаа би та бүхэндээ өөрийнхөө туршлагаас хуваалцъя.

1. Шээсний тухай хүн бүрийн бодол, хандлага харилцан адилгүй байдаг. Зарим нь өөрийн өлөнгөөс сэжиглэж, уух нь битгий хэл, биендээ жин тавихаас сэргийлдэг. Харин зарим нь үүний эмчилгээ, үр дүнг амьдралдаа хэдийн хэрэгжүүлсэн байх нь бий.

Гэхдээ танд сануулахад дараах мэдээлэлд авах гээхийн ухаанаар хандахыг хүсье. Ялангуяа бага балчир хүүхдэд дур мэдэн өлөнгөө өгөх нь тийм ч сайн зүйл биш. Учир нь нийгмээ дагаад хүмүүсийн эрүүл мэнд өнөө үед тийм ч сайн биш болсон. Иймд та янз бүрийн үрэвсэл, өвчинтэй өлөнгөө хүүхдэдээ өгч болзошгүй. Тиймээс шаардлагатай бол гаднаас нь жин тавьж болно. Шээс нь ямарваа хавдар, үрэвслийг сайн дардаг гэдгийг онцлоё. Ингээд гол сэдэвдээ орцгооё.

2. Би олон жилийн турш харшил, арьсны асуудалтай явсан юм. Үүнийг эмчлэхийн тулд яваагүй эмч домч, уугаагүй эм тан гэж бараг үгүй. Энэ хугацаанд арьсны байдал сэргэж, гайгүй болсон ч бүрэн эдгэрээгүй. Үнэртэй саван, тос түрхэх төдийд арьс биржийж улайн, загатнаж эхэлсэн юм. Ингээд нэг танилаасаа өглөө бүр өлөнгөөрөө нүүрээ арчаад үз хэмээх зөвлөгөөг дагаж , уйгагүй хэрэгжүүлж эхэлсэн.

3. Үнэр нь эхэндээ мэдээж маш таагүй, онцгүй санагдсан ч, би эмчилгээгээ таслалгүй 2 сарын турш тасралтгүй нүүрээ арчсан. Харин үр дүнд нь би харшилгүй болж, давхар цайрч, батга, харшлын сорвиуд мэдэгдэхүйц бүдгэрч, бараг л арилсан гэхэд болно. Мөн нүүрэн дээр хааяа нэг гардаг батгууд ч бүгд арилсан.

4. Өлөнгөөрөө арчихад арьс хуурайшиж байгаа мэдрэмж төрүүлнэ. Гэвч ингэлээ гээд та арчихаа битгий зогсоогоорой. Байдал удахгүй хэвийн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!