Харласан суга тохойг 10 минутанд цайруулах аргыг зааж өгье!

Шинэ жил боллоо. Задгай загвартай даашинз өмсөе гэхээр харласан суга, тохойноосоо болж, хүссэн даашинзаа өмсөж чадахгүй, шаналж сууна уу. Тэгвэл би та бүхэндээ энэ асуудлыг хялбархан шийдэх аргыг зааж өгье!

Үүний тулд танд заавал үнэтэй бүтээгдэхүүн хэрэггүй. Хоёрхон найрлага бүхий тус бэлдмэлээр асуудалтай хэсгийн арьсаа цайруулаарай.

1. Эхний алхам буюу “Гуужуулалт”

Бор сахар эсвэл цагаан элсэн чихэр, багахан кокосын тосыг хооронд нь хольж, асуудалтай хэсгийн арьсаа гуужуулах хэрэгтэй. Ингээд скраб бэлдэхдээ сахар болон кокосын тосыг ижил хэмжээтэй хольж, тухайн хэсэг газрын арьсандаа зөөлөн иллэг хийн гуужуулна. Үүний дараа бүлээн усаар тухайн хэсгийг угааж, алчуураар зөөлөн дарж арчина.

2. Дараагийн алхам “Цайруулалт”

Айл бүрийн шүүгээнд байдаг идэвхижүүлсэн нүүрс болон зөгийн балны тусламжтай та асуудалтай хэсгийн арьсаа ямар нэгэн өвдөлт зовиургүйгээр богино хугацаанд р дүнтэйгээр цайруулах боломжтой. Юун түрүүнд нүүрсэн эмээ нунтаглаж, дээр нь зөгийн балаа нэмээд тухайн хэсэг газрын арьсанд түрхэж 10-15 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай. Ингээд өөрийн түрхдэг тэжээлийн тосоо түрхэхэд хангалттай. Тус аргыг долоо хоногт 1-2 удаа хэрэгжүүлээрэй. Түрхсэн даруй үр дүн нь мэдэгдэх болно.

За ингээд охид минь хүссэн даашинзаа өмсөөд үдшийн хатан хаан, гүнж нь болоорой!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!