Хуурайшсан үсээ ингэж эмчлээрэй! Одооноос таны үс намирсан, торгомсог болно

Өвлийн цагт үс маш ихээр хуурайшиж гэмтдэг. Үүнээс болж юманд хүрээд л цахилгаанжиж, соронзлогддог. Энэ бүхэн мэдээж эмэгтэй хүн бүрийн хувьд хамгийн төвөгтэй асуудал болдог шүү дээ. Харин энэ асуудлаас салгах нэгэн хялбархан аргыг та бүхэндээ зааж өгөх гэж байна.

Орц:

  • Кокосын тос – 3-4 халбага
  • Зөгийн бал – 2 халбага
  • Тараг – 1 халбага
  • Сарнайн ус – 4 – 5 дусал

Хийх арга:

Бүх орцоо хольж бэлтгэнэ. Үүнийгээ нойтон үсэндээ түрхэж, иллэг хийх хэрэгтэй. Дараа нь толгойдоо гялгар уут углаарай. Ойролцоогоор 1 цагийн дараа малгайгаа авч, бүлээн усаар үсээ зайлаарай. Хэрвээ үс тань зууралдаад таагүй мэдрэмж төрөөд байвал өөрийнхөө хэрэглэдэг шампуниар үсээ угааж, ангижруулагчаа арилгана.

Та энэхүү аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэж болно. Төд удалгүй л таны үс намирч, эрүүлжих болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!