“Game of Thrones” цувралын эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд

HBO телевизийн бүтээл “Game of Thrones” олон ангит цуврал кино нь маш олон чадварлаг уран бүтээлчдийг хамарсан, гайхалтай уран бүтээл болсон билээ. Өнөөг хүртэл олон үзэгчдийн хүртээл болоод буй тус киноны эмэгтэйчүүдийн тухай сонирхол татам баримтуудыг дэлгэе!

1. Софи Тернер амьдрал дээрээ ч чоно тэжээдэг

Кинон дээрээ Старкын гэр бүлийнхэн хүүхдүүд бүгд чоно эзэмшдэг. Гэр бүлийн ууган охин болон Санса Старкын дүрд тоглодог Софи амьдрал дээрээ ч чоно нохой тэжээдэг гэнэ шүү.

2. Гвендолин Кристи тулааны хэсгийн зураг авалтыг хийх гэж 2 сар сэлмээр хичээллэсэн

Та санаж байвал Тарт овгийн Бернене нь маш эрэмгий, эршүүд, тулаанч бүсгүй байдаг. Тэрээр Аряа Старкийн эхэд түүний хүүхдүүдийг хамгаалж явах ам тангараг өгсөн тул, түүнийгээ биелүүлэхээр нохой хочит Сандор Клеганестэй ширүүн тулааныг хийдэг. Харин 5 минут үргэлжлэх энэ зургийг авахуулахын тулд 2 сар сэлмээр хичээллэсэн гэдэг шүү.

3. Аряа Старкын дүр нь Мейзи Уильямсийн анхны томоохон дүр юм

Жаахан биендээ багтамгүй эрэлхэг, зоригтой Старкын гэр бүлийн бага охин Аряа Старкын дүр нь жүжигчин бүсгүйн анхны томоохон дүр байжээ.Түүний карьерын эхлэл үнэхээр чадварлаг, амжилттай дүрээс эхлээгүй гэж үү?

4. Серсей болон Тирион нар амьдрал дээрээ сайн найзууд

Арслангийн сүлдтэй Ланнистерийн гэр бүлийн томоохон төлөөллүүд болох Серсей болон Тирион нар нь цусан өстэй эгч дүүс юм. Тирион эгчийнхээ охиныг алс холын оронд гүнж болгон илгээдэг ч, удалгүй дайсны гарт хордож нас бардаг. Мөн тэрээр хайртай бүсгүйг нь өөрийн болгосны төлөө төрсөн эцгээ харваж хөнөөдөг. Энэ бүхэн эгч дүүсийг эргэж эвлэршгүйгээр өсөөтөн болгодог шүү дээ. Харин амьдрал дээр тэд маш сайн найзууд байна.

5. Санса номон дээрээ ер бусын хүчтэйгээр бичигдсэн

Кинон дээрээ Старкын гэр бүлээс зөвхөн бага дүү болох Бран л гурван нүдэт хэрээний чадвартайгаар гардаг. Харин номон дээрээ Санса болон Аряа нар өөрсдийн чоныг ойр байх үед хэлбэр өөрчилж чаддагаар бичжээ.

6. Шэе номон дээрхээсээ илүү сайн байсан

Жүжигчин Сибель Кекилли, Ланнистерийн гэр бүлийн Тирионы хайртай бүсгүй болох Шэе-ийн дүрийг бүтээдэг. Номон дээр түүний тухай нэг их гардаггүй бол, дэлгэцийн бүтээлд бүсгүй өөрийн дүрийг амьлуулсан гэхэд болно.

7. Улаан эмэгтэй Мелисандре, Серсейгийн дүрд тоглох байсан

Ер бусын шидтэй, гоо үзэсгэлэн төгөлдөр улаан бүсгүйн дүрийг бүтээдэг Карис Ван Хоутен, үнэндээ Серсей Ланистерийн дүрийг бүтээх байжээ.

8. Гол дүрүүд бүгд олон жилийн турш тус бүтээлд тоглосон

Та анзаарсан бол киноны гол дүрүүд, нэн ялангуяа хүүхдүүдийн дүрд тоглодог Бран, Аряа нар нүдэн дээр л өсөж томорцгоосон байдаг. Тэд энэ бүтээлд багагүй хугацааг зарцуулсан юм.

9. Дейенерис үзмэн ягаан өнгийн нүдтэй байх байсан

Луугийн эх үзэсгэлэнт бүсгүй зохиол дээрээ үзмэн ягаан нүдтэй байдаг. Гэвч Эмилиа Кларкын хувьд контакт линз удаан зүүж чадахгүй байсан тул өөрийнх нь нүдний өнгөөр тоглуулсан байна.

10. Дейенерис халзан байх байсан

Луугийн эх үзэсгэлэнт бүсгүй галд шатдаггүй хэмээн зохиол дээрээ байдаг. Бүсгүй хэд хэдэн удаа улаан галаас гарч ирж байгаа тухай үзэгдлүүд гардаг шүү дээ. Харин номон дээрээ бүсгүйг ийн гарч ирэхэд үс нь галд шатаж, халзан болсон тухай бичсэн байдаг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!