Эдгээр зүйлүүдийг өдөр бүр заавал угаахгүй бол маш аюултай!

Ариун цэврийг сайтар сахиснаар та элдэв нян, баткери, өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалж, эрүүл аюулгүй амьдрах бүрэн боломжтой.

Харин ажил ихтэй гэрийн эзэгтэй нар амралтын өдрүүдээр их цэвэрлэгээ хийж, эд зүйлсээ угааж, арчдаг. Гэвч өдөр бүр заавал угааж байх ёстой зүйлс гэж байх бөгөөд эдгээрийг цэвэрлэхгүй явсаар эрүүл мэндээ хохироох хүмүүс олон байдаг аж. Иймд бид та бүхэндээ өдөр бүр угааж, цэвэрлэх ёстой 9 зүйлийг танилцуулж байна.

1. Гал тогооны алчуур

Гал тогооны алчуурууд нь өөртөө асар олон тооны нян бактерийг агуулдаг бөгөөд энэ нь бидний идэж уух хоол хүнстэй ямагт холбоотой байдаг тул эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж мэдэх талтай юм. Иймд та алчууруудаа өдөр бүр сайтар цэвэрлэж, ариун цэврийг сахиарай. Бохирдсон алчуураар аяга таваг, гал тогооны хэсгээ арчих нь нян бактерийг хаа саагүй тарааж байгаагаас өөрцгүй хэрэг юм шүү.

2. Түлхүүр

Түлхүүрний гадна хэсэгт таны санаанд багтамгүй асар их хэмжээний бактери нуугдсан байдаг. Бид түлхүүрэнд үргэлж бохир гараараа хүрч, ашигладаг тул энэ нь өөртөө төрөл бүрийн нянг нааж авдаг аж. Тиймээс та түлхүүрээ хэрэглэсний дараа салфеткаар арчих юм уу, эсвэл бүлээн усаар угааж, тавиарай.

3. Угаалгын өрөөний хана

Та усанд орсны дараа ваннаа угаахаас гадна, ханыг нь хөөсрүүлж, угаагаарай. Эс бөгөөс угаалгын өрөөнөөс эвгүй үнэр ханхалж, аажимдаа хөгцөрч мэдэх юм.

4. Аяга таваг угаагч пролон

Аяга таваг угааж цэвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг пролоныг та долоо хоногт хэдэн удаа угаадаг вэ? Зарим хүмүүс пролоноо угаахаа мартаж нь бий.

Харин энэ нь бохирдсон аяга тавгыг цэвэрлэхдээ бүх нян бактерийг хуримтлуулдаг тул өдөр бүр сайтар цэвэрлэж, ариун цэврийг сахих хэрэгтэй. Зүгээр угаахад хангалтгүй бөгөөд ариутгахаас нааш бүрэн гүйцэт цэвэр болдоггүй байна. Үүний тулд та Пролоноо ариутгахдаа богино долгионы зууханд хийж, 2 минут эргүүлээрэй.

5. Угаалтуур

Та гэртээ байдаг бүх угаалтуураа өдөр бүр цэвэрлэж, ариутгах хэрэгтэй. Энэ нь тавхан минутын ажил тул таны цаг завнаас тэгтлээ хороохгүй юм. Орой бүр гал тогооны өрөөний алчуур болон угаалтуураа цэвэрлээд угаалгын өрөөгөө мөн ариутгах ёстойг анхаараарай.

6. Хоол идсэн аяга тавгаа угаах

Хоолоо идсэний дараа аяга тавгаа шууд угааж хэвших хэрэгтэй. Бохир аяга, сав суулгаа угаалтуурт хонуулах нь бактерийг үржүүлж, та болон таны гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд аюул заналхийлэл учруулах үндэс болдог байна. Хэдхэн минут зарцуулж аягаа угаахаас залхуурснаас болж, халдварт өвчин тусна гэдэг хүсээд байх зүйл биш болов уу.

7. Кофе чанагч

Өглөө бүрийг эрч хүчтэй, сэргэлэн цовоо угтахад тусладаг кофе чанагчинд талархаад баршгүй билээ. Гэхдээ үүнийг ашигласны дараа заавал угааж байгаарай. Учир нь чанагчны доор тунасан кофе нь аажимдаа бохирдож, нянг үржүүлдэг бөгөөд эвгүй үнэр гаргадаг аж.

8. Махны мод

Хоол хийх бүртээ ашигладаг махны модонд төрөл бүрийн микроб, мөөгөнцөр нуугдсан байдаг. Бид үүнийг мах, ногоотой хольж иддэг гэж ойлгож болох юм. Тиймээс махны модоо өдөр бүр цэвэрлэж, эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Махны модыг яг л шинэ мэт өөгүй, элдэв үнэр, бохирдолгүй болгоё гэвэл тал зүсэм нимбэг дээр багахан давс цацаад, махны модоо 5-10 минут орчим үрээрэй. Үүний дараа цэвэр усаар зайлахад махны мод цэвэрхэн болох юм.

9. Нүүрний багс

Нүүрний будгийн багс нь хамгаас цэвэрхэн байх хэрэгтэй. Учир нь бид үүнийг арьсандаа хүргэж, будгаа түрхдэг тул арьсыг гэмтээх магадлал өндөр байдаг байна. Иймд та багсаа орой бүр угааж цэвэрлэх хэрэгтэй.

Ингэхдээ тусгай гоо сайхны багс угаах зориулалттай шампунь ашиглаж болох бөгөөд хэрэв танд тухайн бүтээгдэхүүн байхгүй бол нүүр угаагчаа ашиглан, багсаа цэвэрлэж болно. Саванд бүлээн ус болон нүүр угаагчаа хийж хөөсрүүлээд, багсаа үрж сайтар угаагаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!