Энэ шинэ жилээр дахиад л нөгөө сиси эсвэл хоцрогдсон урт даашинзаа өмсөж гэж байна уу? Тэгвэл танд трэнд болж буй хамгийн гоёмсог үдэшлэгний даашинзуудыг танилцуулъя!

Бүсгүй та шинэ жилээр ямар даашинз өмсөхөө шийдсэн үү? Хэрвээ шийдэж амжилгүй, толгойгоо гашилгаж суугаа бол бидний танилцуулах мэдээлэлд анхаарлаа хандуулж, өмсөх даашинзаа сонгоорой. Мөн таны сонгох даашинз давуу талыг тань ил гаргаж, сул талыг тань далдалж байх ёстойг анхаараарай.

Гялалздаг даашинз

Шинэ жилийн баярт явахад хамгийн тохиромжтой даашинз бол гоёмсог, гялалздаг даашинз юм. Энэ таны хөлийг илүү урт, таныг дэгжин харагдуулна. Энэ нь туранхай охидуудад илүү гоё харагддаг бөгөөд ийм төрлийн даашинз өмссөн бол сүртэй гоёл чимэглэл зүүх шаардлагагүй болно. Хэрэв та анзаарч байгаа бол сүүлийн үед трэнд тодорхойлогч охид бүсгүйчүүд гялалздаг даашинзыг илүүд үзэж сонгох болсон шүү.

Богино хар даашинз

Хэзээ ч моодноос гардаггүй даашинз бол мэдээж хар өнгийн богино даашинз билээ. Таны биеийг илүү цэгцтэй, гоолиг харагдуулах төдийгүй үргэлж классик байдлыг тодотгоно. Тиймээс заавал бусдаас содон байхыг хичээхийн оронд зүгээр л классик хар даашинзыг сонгоож өмсөж болно шүү. Хэрэв та хар өнгийн даашинз сонгосон бол гоёл чимэглэл тань сүр ихтэй байвал илүү тохиромжтой.

Хилэн даашинз

Энэ жил трэнд болж буй хилэн даашинзыг сонгож, шинэ жилийн үдэшлэгтээ өмсөөрэй. Энэ таны биеийн галбирыг сайн гаргаж өгөх төдийгүй загварын мэдрэмжийг тань бусдад гайхуулна. Бүсгүйчүүд таныг даашинзаа яаж сонгосон юм бол гэж атаархаж, залуучууд харцаа салгаж чадахгүй балмагдаж ч мэднэ. Тиймээс улиг болсон урт сиси даашинзаас татгалзаж, илүү загварлаг даашинз өмсөөрэй.

Коктейль даашинз

Тиймээ, шинэ жил гэлтгүй ямар ч төрлийн үдэшлэгт өмсөж болох коктейль дресс таны шүүгээнд заавал байх ёстой шүү. Хаана ч өмсөж болохуйц эдгээр дэгжин даашинз таныг “high fashion” мэдрэмжтэй гэж харагдуулна.

Классик, албаны мэт харагдуулах даашинз

Хэрэв та хэт трэнд хөөхийг хүсэхгүй байгаа бол урт классик даашинзнуудаас сонголтоо хийгээрэй. Моодноос үл гарах эдгээр даашинзнууд таныг илүү бардам, ихэмсэг харагдуулна. Гэхдээ хэт хоцрогдсон загвартайг сонгохоос зайлсхийгээрэй.

Торон оруулгатай даашинз

Энэ төрлийн даашинз таныг илүү эмэгтэйлэг, дур булаам харагдуулна. Хэрвээ та үргэлж өмд цамц өмсдөг, эмэгтэйлэг байх тал дээр тааруухан нэгэн бол энэ удаа зориг гаргаад, шинэ жилийн үдэшлэгтээ торон оруулгатай чамин хийцтэй даашинз өмсөж очоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!