Жүжигчин Эрхэмбаяр гудамжинд шээж танхайрсан уу?

“Улсын драмын эрдмийн театр”-аас гарч “Мөрөөдлийн театр”-аа байгуулан багагүй амжилттай яваа нэгэн бол жүжигчин Эрхэмбаяр. Хамтлагийнхаа залуу жүжигчин Намуунтай дэр нэгтгэж олныг шуугиулаад байсан түүний олон нийтийн гудамж талбайд бие засч буй зураг цахим орчинд тархан олны эгдүүцлийг ихэд хүргээд буй. Харин тэрээр энэ зурагны талаар өөрийн биеэр тайлбар хийжээ.

Энэ тухай “Намайг гудамжинд шээж байсан гээд танихгүй хүний зураг тавьчихсан байна. Энэ түгээгдээд яваад байна. Энэ би бол биш ээ, надад эцэг эхээс заяасан нэр төр байна, аав ээжийн буян байна. Тийм болохоор хэзээ ч би гудамжинд шээгээд зогсох хүн биш. Хоёрдугаарт би урлагийн хүн байна. Би аав хүн, би хотын хүн. Тийм болохоор надад ямар ч тэгэх зүйл байхгүй гэдгийг та бүхэнд албан ёсоор хэлье” хэмээсэн байна. Тус зураг өмнө нь мөн тараагдаж байсан бөгөөд тэдний шинэ уран бүтээл гарах сургаар дахин сенсааци дэгдээсэн нь бодлогын чанартай зүйл байж болох талаар тэрээр мөн мэдэгдсэн байна.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!