Би дэлгүүрээс вакс худалдаж авдаггүй. Зүгээр л гарын доорх материалаар гэртээ хийчихдэг юм!

Шинэ жил удахгүй боллоо бүсгүйчүүд минь. Гоёлын даашинзаа өмсөе гэхээр өнөө л биеийн илүүдэл үснүүд энд тэндээс инээмсэглэн угтана. Тэр бүр үнэтэй гоо сайхны салонд орж, шинэ бүтээгдэхүүн худалдаж аваад байхгүй тул би танд өөрийнхөө хийж хэрэглэдэг нэг бүтээгдэхүүнийг зааж өгье!

1. Нүүрний илүүдэл үсийг авах

Нүүрний шар үсийг авахдаа би нимбэгний шүүсийг бага зэрэг устай хольж, дээр нь сахар хийдэг. Нимбэгний шүүс нь арьсны өнгийг засаж, амраадаг. Мөн биеийн аль ч эмзэг хэсэгт цочроолгүй илүүдэл үсийг авдгаараа онцлог юм.

Орц:

  • 2 цайны халбага сахар
  • 10 цайны халбана ус
  • 2 цайны халбага нимбэгний шүүс
  • Жижиг сав

Хийх арга:

Сахар болон усаа хольж, жижиг саванд хийнэ.

Сахар усандаа бүрэн уусмагц, дээр нь нимбэгний шүүсээ хийгээрэй.

Ингээд уусмалаа сайн хольсны дараа үсний ширхэгний дагуу түрхэж, 15-20 минут болсны дараа гараараа зөөлөн үрж, угаана.

Ингээд 7 хоногт 3 удаа ийн угаахад нүүрний шар үс аажим багасч байгааг та анзаарна.

Сахар, зөгийн бал болон нимбэг: Хөл болон гарын илүүдэл үсийг авах

Сахар, болон нимбэг, зөгийн балны нэгдэл нь биеийн илүүдэл үсийг гуужуулахад маш үр дүнтэй. Бусад салоны бүтээгдэхүүнийг бодвол бага зэрэг өвдөлттэй боловч, таны гоо сайхан, санхүүд маш хэмнэлттэй.

Орц:

  • 1 цайны халбага сахар
  • 1 цайны халбага нимбэгний шүүс
  • 1 цайны халбага зөгийн бал
  • Эрдэнэшишийн цардуул 1-2 цайны халбага
  • Суналтгүй цэвэр даавуу эсвэл цаас
  • Васк түрхэх хуванцар хутга

Хийх арга:

Жижиг саванд сахар болон зөгийн бал, нимбэгээ хийж хутгана.

Зөөлөн гал дээр 3 минутын турш, бага зэрэг ширгээн өтгөрүүлнэ.

Ингээд тасалгааны хэмд хөргөөнө.

Үсийг нь гуужуулах хэсгээ цэвэрлэнэ. Гол нь тосгүй, хуурай байх хэрэгтэй.

Үсний ширхэгийн дагуу ваксаа түрхэж, дээр нь даавуу эсвэл, зориулалтын цаасыг тавина.

Ингээд үсний ширхэгээс эсрэг чиглэлд огцом татаж аваарай.

Дараа нь тухайн газраа тэжээлийн тос түрхэхээ мартваа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!