Хэрэв танай гэрт хоёроос дээш толь байдаг бол үүнийг заавал уншаарай!

Та гэрийнхээ толийг хаана байрлуулдаг вэ? Бид төдийлэн ач холбогдол өгдөггүй боловч энэ нь асар их утга учрыг өөртөө агуулдаг байна. Толийг буруу газарт байрлуулж, ашигласнаар бид эрүүл мэндээрээ хохирч, элдэв сөрөг энергийг биедээ хуримтлуулдаг ажээ. Иймд толийг гэрийнхээ хаана байрлуулж, хэрхэн хэрэглэх ёстой тухай хүн бүрийн мэдээд байдаггүй маш хэрэгтэй мэдээллийг танд хүргэхээр бэлтгэсэн юм.

1. Орныхоо өөдөөс толио харуулж байрлуулах хэрэггүй

Учир нь таныг унтаж байхад толь хүний хамаг сайн энергийг сорж авахаас гадна, хар дарж зүүдлэх, толгой өвдөх зэрэг сөрөг зүйлсийг цацруулдаг байна. Хосуудын тухайд толио орны өөдөөс харуулж байрлуулснаар хэрүүл маргаан гарах, сексийн амьдрал асуудалтай болох магадлал өндөртэй юм.

2. Гэрийнхээ толинд өөрийгөө харах

Гэрийн толинд ихэвчлэн сайхан энерги шингэсэн байдаг. Хэрэв танд асуудал тулгараад байвал гэртээ харьж, толиндоо хараад инээмсэглэ. Ингээд л таны сөрөг бодлууд замхран алга болж, ажил төрөл тань аяандаа бүтэх аж.

3. Гал тогооны ширээний ойролцоо толь байрлуулж болохгүй

Хоол идэж байхдаа толинд харах нь сөрөг энерги авчирч, идэж байгаа хоолыг амтгүй хувиргадаг байна.

4. Толинд зөвхөн цээжин хэсгээ харах аюултай

Толинд зөвхөн цээжин хэсгээ харах нь тийм ч сайн биш аж. Иймд та том толинд биеийн бүх л хэсгээ харж байгаарай.

5. Хаалганы өөдөөс харуулж толь байрлуулах буруу

Энэ нь гэрт орж ирж байгаа хүний энергийг сорж байдаг төдийгүй гэрийг эв хавгүй харагдуулдаг байна.

6. Өмнө нь өөр хэн нэгний хэрэглэж байсан толийг бүү ашигла

Урьд өмнө нь өөр хэн нэгэн ашиглаж байсан, эртний түүхтэй толийг гэртээ бүү өлгө, нүүрээ ч бүү хар. Тэнд чухам ямар энерги шингэж, юу тохиолдсоныг та мэдэхгүй шүү дээ.

7. Толийг цонхны өөдөөс харуулж байрлуулах

Таныг толинд харах бүрт цонхоор харагдах хэн нэгэн нүдэнд тусч, тухгүй байдал үүсгэх нь бий. Тэр ч бүү хэл үдэш оройн цагаар толинд өөрийгөө харахад онгорхой цонхоор үзэгдэх бүхэн айдас төрүүлдэг.

8. Гэрт хэт олон толь байх хэрэггүй

Толь нь хүний энергийг сорж байдгийг дээр дурдсан. Тиймээс хаа саагүй хэт их толь байрлуулах нь таныг сөрөг энергиэр цэнэглэж, эрч хүчгүй сул дорой болгох юм.

9. Толины хүрээг сонгохдоо анхаар

Та толиндоо заавал хүрээ хийж, ямар байхыг нь сайтар бодолцоорой. Толинд харах бүрт танд сайхан санагдаж, сэтгэлд дулаан байх тэр хүрээг нь сонгох хэрэгтэй.

10. Сайн сайхан зүйлсийг ярьж, бод

Толь хүний энергийг сорж авдаг хэмээн дээр дурдсан. Тиймээс та толинд харж байхдаа үргэлж инээмсэглэж, өөрийгөө аз жаргалтай, хамгийн үзэсгэлэнтэй гэдгийг байнга хэлж байгаарай. Ингэснээр таны энэхүү эерэг бодол толинд шингэж, бодит байдал дээр биеллээ олох болно.

11. Толинд удаан харж болохгүй

Толинд удаан харах тусам та тэндээс муу муухай бүхнийг мэдэрнэ. Өөрийнхөө өө сэвийг харж, бухимдаж эхлэх юм. Ялангуяа хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд толинд хэт удаан харах хэрэггүй.

12. Нэг нас хүрээгүй хүүхдийг толинд харуулах хэрэггүй

Нэг ой хүрээгүй хүүхдийг толинд харуулах буруу үйлдэл. Ингэснээр хүүхдийг аймхай, зориггүй, дотогшоо хандлагатай болгох сөрөг талтай байдаг.

13. Толийг хэн нэгэнд бэлэг болгож өгөх тийм ч сайхан санаа биш

Та бусдад бэлэг сонгох гэж байгаа бол жагсаалтнаасаа толийг гаргаарай. Бусдад толь бэлэглэх нь муу муухай бүхнийг дуудаж байдаг.

14. Өөрийн толио бусадтай бүү хуваалц

Нүүрээ хардаг жижиг толио бусадтай бүү хуваалц. Энэ нь та өөрийн энергиэ бусдад алдаж, хар, муу энергийг шингээж байна гэсэн үг юм.

15. Олон хүнтэй хамт нэг толинд харж болохгүй

Олон хүнтэй зэрэг толинд харснаар та тэдний энергийг өөртөө шингээн авч байгаа хэрэг аж. Хэрэв үнэхээр таны хайртай, дотны хүмүүс бол, хамт толинд харж болох ч гэлээ, олон нийтийн газар хүмүүстэй хамт нэг толинд харах нь буруу үйлдэл аж.

16. Толийг нарны гэрэл тусахгүй газарт байрлуул

Хэрэв толинд гэрэл тусч байвал айл гэрийн эв найрамдал, тайван байдалд муугаар нөлөөлж, багахан шалтгаанаар ч гэсэн, хоорондоо хагаралдах магадлалтай юм.

17. Толио цэвэрхэн байлгах

Толио үргэлж цэвэр цэмцгэр байлгахыг хичээгээрэй. Учир нь бохир, толботой толинд өөрийгөө харсан хүн инээмсэглэж, эерэг энергийг шингээж чадна гэж үү?

18. Нэг толио удаан хэрэглэх хэрэггүй

Хэрэв та амьдралаа цоо шинээр эхлэхээр шийдсэн бол хамгийн түрүүнд толио солих хэрэгтэй. Толинд шингэсэн элдэв янзын энергиэс ангижирч байж л та дахин шинэ амьдралыг эхлүүлж чадах юм.

19. Ганц том толь байхад хангалттай

Элдэв янзын хэлбэртэй олон толины оронд айлд ганц том толь байхад л хангалттай. Эсвэл та гэртээ байгаа олон тольноос нэг толийг сонгож, өөрийгөө харж байгаарай.

20. Толиноос үнэнг харж болно

Хэрэв та хэн нэгнийг буруу хэрэгт сэжиглэж байгаа бол түүний толинд ойх тусгалыг хараарай. Тэндээс танд тухайн хүн үнэн эсвэл худал ярьж байгаа нь мэдрэгдэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!