Арьс тань нүхжээд барзайгаад амьдрах арга алга уу? Тийм бол үүнийг ганцхан удаа хэрэглэчих!

Арьс нүхжих нь эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүмүүсийн дунд ч их түгээмэл байдаг. Тослогийн булчирхайн үйл ажиллагаа хэт их явагддаг арьсны хэсгүүдээр шар үсний сүвэнд тэлэлт үүссэнийг “нүхжилт” гэж нэрлэдэг. Харин батгашилтаас үүдэлтэйгээр үлдсэн нүхжилт, арьсны үхжмэл хэсгийг “сорвижилт” гэнэ. Нүхжилт сорвижилт хоёр тусдаа зүйл боловч эмчлэх арга, ерөнхий шинж чанараараа бол адилхан гэж ойлгож болно.

Нүхжилт үүсэх шалтгаан

  • Үхэжсэн арьс нүхний ханыг бөглөж байрлан, тослогийг гадагшлуулалгүй хорьсноос үүдэлтэйгээр томорч болно. Нүхэн дотор бөөгнөрсөн тослог агаартай урвалд орсноор хар батга үүсч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэмжээг нь тэлдэг. Яг л чих цоолсны дараа ээмэг зүүх тусам нүх нь томордогтой адил.
  • Нарны хэт ягаан туяа, хөгшрөлт бол нүхийг томруулдаг дараагийн чухал хүчин зүйл. Хоёулаа л арьсны нягтралыг дэмжигч систем болох коллаген, эластин хоёрын нягтралыг бууруулдаг. Коллаген багассанаар арьс суларч, өө сэвүүдийн хэмжээ илүү томордог.
  • Тослог ихтэй арьстай мөртлөө өтгөн, тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглэж нүхээ бөглөснөөр томорсон ч байж болно.

Нүхжилт арилгах маш олон бүтээгдэхүүнүүд байдаг. Харин мөнгөө үрэхээсээ өмнө гэрийн нөхцөлд хийж болох эмчилгээг туршаад үзээрэй.

Орц:

  • Тал хар нүүрсэн эм
  • Тал халбага желатин
  • Нэг халбага ус

Хийх арга:

Нүүрсэн эмээ нухаж, желатин болон устай хольж зуурна. Үүнийгээ богино долгионы зууханд хийж, 10-15 секунд халаагаарай.

Үүнийгээ асуудалтай гэсэн хэсгүүд болох эрүү, дух, хамартаа түрхэх бөгөөд шаардлагатай гэвэл хацартаа ч түрхэж болно. 10 секундын дараа ахин давхарлаж түрхээрэй. Маскаа зузаан түрхэх тусам хуулахад хялбар байх төдийгүй үр дүнтэй. Ингээд маскаа түрхэж дуусаад 20 минут байлгаад хуулж авна. Дараа нь нүүрэндээ маш нимгэн чийгшүүлэх тос түрхээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!