Таны хайртад эсрэг хүйсний “сайн найз” байдаг юм биш биз? Тэгвэл та заавал үүнийг мэдэх ёстой!

Эрэгтэй, эмэгтэй эсрэг хүйсийн хүмүүс үнэхээр сайн найзууд байж чаддаг уу? Энэ асуулт маш олон жилийн турш, бидний тархинд байсаар байна. Тэд үнэхээр нэгнийхээ зөвхөн найз гэдэг үүднээс хүлээж авдаг уу? Эсвэл … таны бодсоноос төвөгтэй харилцаатай юу?

1. Судлаачид бидний эргэлзээг тайлах үүднээс олон жилийн туршид “just friends” буюу “зүгээр л сайн найзууд” хэмээх харилцаатай хүмүүсийн сэтгэл зүйг судалсаар иржээ. Хамгийн сонирхолтой нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэхүй, нэгнийхээ тухай бодол нь тэс өөр байсан аж.

2. Тэдний харилцаа үнэхээр бидний бодож, төсөөлж, итгэж явдгаас өөр гэж үү? Висконсин их сургуулийн судлаач Апрель Блеске Речек, бүсгүйчүүд эсрэг хүйсийн найзууддаа сэтгэл татагддаг болохыг судалжээ. Харин хариу нь үнэхээр санаанд оромгүй байсан байна.

3. Бүсгүйчүүдийн тухайд тэдний эрэгтэй найздаа сэтгэл татагддаг нь харьцангуй бага байсан бол эрчүүдийн тухайд эмэгтэй найздаа сэтгэл татагдаж, дурлах нь маш их байсан гэнэ. Магадгүй үүнийг уншиж буй бүсгүй таны дотны эрэгтэй найз, таныг арай өөр нүдээр хардаг байхыг үгүйсгэхгүй юм.

4. Гэхдээ энэ судалгаа таны найз бүсгүй эсвэл найз залууг тийм харилцаатай хэмээсэн биш тул та авах гээхийн ухаанаар хандаарай.

5. Судлаачид 200 сайн дурын хүнээс сэтгэл татагдаж байсан, эсвэл уулзаж байгаа хүнээ сонгоно уу гэхэд эрчүүдийн 42 хувь нь эмэгтэй найзаа сонгож байсан бол бүсгүйчүүдийн 17 хувь нь өөрсдийн харилцааг хүлээн зөвшөөрч, 42 хувь нь эрс үгүйсгэжээ. Үүнээс харахад бүсгүйчүүд эсрэг хүйсний найздаа сэтгэл татагдах нь харьцангуй бага байдаг байна. Харин эрчүүдийн хуьд маш мэдрэг бөгөөд, ихэнх нь ямар нэгэн байдлаар эмэгтэй найздаа татагдаж, сэтгэлээ илчилж байсан гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!