Шинэ жилийн үдэшлэгт өмсөх гутлаа холгуулахгүйн тулд дараах арга хэмжээг аваарай!

“Гоо сайхан бол золиос”. Яг үнэндээ өнөөгийн нийгэмд энэ үг жаахан хоцрогдоод байгаа юм шиг санагддаг. Хэн ч мөнгөнөөс өөр ямар нэгэн золиос гаргахгүйгээр төгс төгөлдөр, гоо үзэсгэлэнтэй харагдаж чадна. Нэг шөнийн үдэшлэгт орохын тулд хөлөө холгуулж, өвчин мэдрэх нь мэдээж хэнд ч таатай санагдахгүй. Тиймээс та дараах арга хэмжээг аваарай.

1. Өндөр өсгийтийн чинь ул арай хальтардаг юм биш биз. Гоёлын даашинзтайгаа шалан дээр хальтарч унавал мэдээж үнэхээр тусгүй юм болно. Харин тэгүүлэхгүйн тулд өсгийтийнхөө улыг ширүүн зүлгүүлээр зүлгээд бага зэрэг арзгар гадаргуутай болгоорой.

2. Хэрэв туфлийн тань өлмий, өсгий хэсэг хатуу, хөлийг чинь өвтгөдөг бол зориулалтын улавчыг хэрэглээрэй. Мөн наалттай зөөлөн лентийг холгох магадлалтай хэсгүүдэд урьдаас нааж, тогтоогоорой!

3. Таны гутал багадаад хөл холгоод байвал, зузаан оймс өмсөөд туфлиэ өмсөөрэй. Харин дараа нь үсний сэнсээр халуун дээр нь үлээлгээрэй.Халуун сэнс гутлыг сунгаж, таны хөлд яг таарах болно.

4. Халуун сэнснээс гадна, мөс ч гэсэн гутлыг томсгож сунгана. Та гоёлын туфль дотроо гялгар уутанд ус хийгээд, хөлдөөгчиндөө хийж хөлдөөнө. Ус хөлдөж мөс болсноор, гутлыг сунгаж томруулна.

5. Эсвэл зузаан оймс өмсөөд, гутлаа өмсөж гэрийнхээ эн тэрүүгээр сайн алхаад яваарай. Тэгвэл хөлд сайн хэвшиж, холгохоо болино.

6. Хэрэв олон нарийхан бүчтэй гутал өмсөх бол, зориулалтын нарийн туузыг гутландаа нааж болно. Ингэвэл гуталны бүчийг хөлийн арьсыг холгож өвтгөхгүй.

7. Мөн гутал хөлийн хойд хэсгийг холгох магадлал тун өндөр байдаг. Иймд та тухайн хэсэг газраа хөлрөлтийн эсрэг деодарант түрхээрэй. Ингэснээр хөл хөлөрч, гутал хөлийн арьсыг үрэхээс сэргийлнэ.

8. Орой гутал авах хэрэггүй. Учир нь хөл өдрийн турш алхаж, хавагнасан байдаг. Ингэснээр та буруу размерийн гутал авах эрсдэлтэй. Тиймээс аль болох эрт авахыг хичээгээрэй.

9. Хөлийнхээ дунд болон долоовор хуруунд лент нааж өгөөрэй. Учир нь өсгийтэй гутал өмсөхөд тус хэсэг түрүүлж холгодог. Ийн нааснаар хөл холгох эрсдлээс таныг хамгаалах болно.

10. Аль болох бүдүүн өсгийтэй гутал сонгож байгаарай. Иймэрхүү гутлууд хөл эвтэйхэн тул холгохгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!