Найзууд маань миний биеийн арьсыг яагаад ийм торгомсог болохыг үргэлж асуудаг. Харин би тэдэнд өөрийн хэрэглэдэг скрабаа зааж өгсөн юм!

Охид маань нүүрний арьсандаа түлхүү анхаараад, таныг тодорхойлох бас нэгэн чухал зүйл болох биеийн арьсаа арчлахаа мартаад байна уу даа. Иймд би та бүхэндээ биеийн арьсыг торго мэт зөөлөн болгож, өнгийг сэргээх гайхалтай үйлчилгээтэй скрабуудыг танилцуулъя.

1. Лайм & Далайн давстай скраб

Яг л шинэхэн мохито коктейль шиг үнэртэй тус скраб нь магни, кальциар баялаг юм. Түүнчлэн арьсан дээрх батга, тууралтыг багасгаж, давхар хөгшрөлтөөс сэргийлэхээс гадна, арьсны бараан толбыг арилгадаг.

2. Ванилла & Латте & Сахартай скраб

Кофены шаар нь арьсны бүх л тааламжгүй асуудлыг шийдэхэд тусална. Түүнчлэн кафейн нь арьсыг сэргээж, кокос нь арьсыг чийгшүүлэн торгомсог болгодог. Харин сахар нь арьсны үхэжсэн давхаргыг хуулдаг.

3. Гүзээлзгэнэ & Кокостой биеийн скраб

Гүзээлзгэнэ болон кокостой биеийн скраб нь маш тансаг үнэртэйгэйгээс гадна, хөгшрөлтийн эсрэг үйлчилдэг. Мөн арьсны бараан хэсгүүдийг цайруулж, өнгөлөг болгож өгнө.

4. Эквалит & Сахартай скраб

Эквалит нь маш тансаг, сэрүүн мэдрэмжийг танд өгөхөөс гадна, ямар ч халуун зун таныг сэрүүцүүлэх болно. Иймд өвлийн улиралд хэрэглэхэд нэг их тохиромжтой биш юм.

5. Нэрс & Нимбэгтэй биеийн скраб

Нэрс нь арьсыг толигор болгож, харин нимбэг нь арьсны тууралт болон бараан хэсгүүдийг цайруулах өндөр ач холбогдолтой.

6. Цитрус & Ногоон цайтай биеийн скраб

Ялангуяа зуны халуун өдрүүдэд хэрэглэхэд тохиромжтой. Арьсыг чангалж, өнгөлөг толигор болгох бөгөөд целльюттэй ч мөн эрчимтэй тэмцдэг.

7. Бэрсүүт жүрж & Гаа & Сахартай биеийн скраб

Арьсыг тэжээлээр хангаж, маш ихээр чийгшүүлдэг. Ялангуяа өглөө гарахаасаа өмнө шүршүүрт орохдоо хэрэглэвэл, таныг бүх л өдрийн турш эрч хүчээр сэргээх болно.

8. Анхилуун үнэртэй биеийн скраб

Арьсны нүх сүвийг нээж, бохирдлыг цэвэрлэж гадагшуулах үүрэгтэй. Мөн арьсны үхэжсэн эд эсийг гуужуулах, сэргээх үйлчилгээтэй юм.

9. Ванилла & Хулуу & Далайн давстай биеийн скраб

Маш тансаг, чихэрлэг, зөөлөн үнэртэй бөгөөд биеийн арьсыг торгомсог зөөлөн болгодог. Түүнчлэн арьсны биржгэр гадаргууг арилгаж, тэжээл өгөх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!