Шампуньдаа ердөө хоёр орц нэмснээр үс унах асуудал ард хоцорно!

Самнах тоолонд л үс чинь унаад таны санааг зовоогоод яах аа мэдэхгүй байгаа юм биш биз. Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг ч бий.

Үсний уналт нь толгойны хуйханд эрдэс тэжээл дутагдсанаас үүдэлтэй ба унаад зогсохгүй салаалж, гэмтэж, өнгө үзэмжээ алддаг байна. Үүнийг эмчилэхийн тулд танд заавал үнэтэй салон, үс арчилгааны бүтээгдэхүүн шаардагдах хэрэггүй. Ердөө л доорх аргаар гэртээ энэхүү бэлдмэлийг хийгээд зөв хэрэглэхэд л үр дүнг нь мэдрэх болно шүү.

Энэхүү бэлдмэлийг хийхэд хэрэгтэй зүйлс:

Нэг удаагийн үс угаалтанд орох хэмжээ нь

  • Нимбэгний шүүс (нимбэгнээс шүүсийг нь шахаж бэлтгэнэ.)
  • Е витамин (Энэхүү витамин нь эмийн сангуудаар зарагдах бөгөөд маш элбэг, хямд төсөр үнэтэй байх ба үрлэн капсультай эсвэл шилтэй байна.)

Хийх арга:

Өөрийн хэрэглэдэг шампуниас үсэндээ тохируулан угаахаар тасдан аваад дээрээс нь 2 ширхэг капсультай Е витамин /10гр/, 4-5 дусал нимбэгний шүүсийг хийж сайтар хольж хутгана.

Хэрэглэх заавар:

Нойтон үснийхээ уг, хуйханд түрхэж хөөсрүүлээд хуйханд зөөлөн массаж хийнэ. Үүний дараа үсийг битүү ороож 10 минут амраана. Ингээд бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Таны үс үнэхээр маш их гэмтэлтэй бол энэхүү аргыг 2 өдөрт нэг удаа хэрэглэх буюу өнжөөд нэг хэрэглэж болно. Гэмтэл гайгүй бол 7 хоногт хоорондоо зайтайгаар 3 удаа хэрэглэж заншаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!