Үүнийг хэрэглээд чийглэг, зөөлөн, эрүүл арьстай болоорой. Итгэхийн аргагүй үр дүн таныг хүлээж байна!

Таны нүүрний арьс амархан хуурайшч, ширүүн оргиж, таталдаад байна уу? Энэ нь үрчлээ үүсч арьс гэмтэх хамгийн эхний алхам юм. Үүнээс сэргийлэхийн тулд манай жорыг сураарай.

Хуурайшч, гэмтэж тэжээл дутагдсан арьсанд хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй аргаар тэжээл өгч сэргээх байгалийн аргыг хүргэж байна. Үүний тулд танд овьёос, тараг, зөгийн бал, оливын тос байхад л хангалттай.

Маскыг хийхийн тулд гадуур савалгаатай, бэлэн зарагддаг овьёосыг сонгоорой.

Өргөн амсартай аяганд 1 хоолны халбага овьёосыг хийж дээрээс нь 1 хоолны халбага тараг, 1 хоолны халбага зөгийн бал, 1 цайны халбага оливын тосыг хийж сайтар холино.

Үүний дараа овьёос уусч зөөлрөөд шавар мэт нялцгайвтар болсон байх ба угааж цэвэрлэсэн нүүрэндээ жигд тарааж түрхэнэ. Ойролцоогоор 10-12 минутын маск хатах болно. Ингээд бүлээн усаар угааж арчаарай. Хэрвээ таны арьс хэт хуурайшч гэмтсэн бол орой бүр унтахынхаа өмнө маскыг хэрэглээрэй.

Ингээд 4-5 хоногын дотор гайхалтай үр дүнг мэдрэх болно. Энэхүү маск нь таны арьсанд тэжээл өгч, бүтцийг сэргээхээс гадна арьсны тослогыг тэнцвэржүүлж, чийгшүүлж, эрүүлжүүлдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!