Би орой болгон хоолоо идчихээд шингээх гэж зовдог. Тийм ч болохоор байнга “кола” уудаг зуршилтай болсон байсан. Харин энэ аргаар хоолоо амархан шингээж чаддаг болсон шүү!

Ямар ч хоол идсэн огт шингэхгүй зовоож, кола уухаас нааш зүгээр болдоггүй болчихсон байсан. Би кола биед муу гэдгийг сайн мэднэ л дээ. Гэхдээ л хоол идсэний дараа кола уухгүй бол бие тавгүйрхэж, үнэхээр байж суухын аргагүй санагддаг.

Харин намайг энэ төвөгтэй байдлаас салгаж өгсөн аргыг та бүхэндээ хуваалцахаар шийдлээ. Маш энгийн мэт боловч хоол боловсруулах системийг сайжруулж, ахиж хоол шингэхгүй байх асуудалтай таныг учруулахгүй шүү. Тиймээс эргэлзэх зүйлгүй туршиж үзэхийг зөвлөж байна.

Хоол идсэний дараа шууд хэвтэж болохгүй

Таны мөрдөх ёстой хамгийн чухал дүрмүүдийн нэг бол аливаа хоолыг идсэний дараа хэзээ ч шууд хэвтэж болохгүй. Хоолноос 2 цагийн дараа орондоо орох, амарч болдог. Хэрэв оройтож хооллосон бол, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх, шатаар дээшээ доошоо уруудах, цэвэр агаарт алхаарай. Эсвэл дугуй унаж ч болох шүү дээ.

Сайн зажилж удаан ид

Ямар ч төрлийн хоолыг идсэн, заавал сайтар зажлах, аль болох удаан идэх хэрэгтэй. Тэгж байж, бидний идэж байгаа хоолны ширхгүүд сайтар задарч, түргэн шингэдэг. Хоол аманд орох үед ходоод руу дохио илгээгдсэнээр ходоод хоолыг боловсруулахад бэлтгэгдэнэ. Гэтэл зажлахгүйгээр хэт их хоолыг залгих нь ходоод хямрахад хүргэдэг байна.

Бохь зажлах

Хүнд хоол идсэний дараа бохь зажилснаар ходоодны ажиллагааг түргэсгэн, хоолыг хурдан шингээдэг. Тиймээс та хүнд хоолны дараа, идсэн хоолоо хэрхэн шингээхээ мэдэхгүй байвал, юун түрүүнд бохь зажлахыг зөвлөж байна.

Цагаан гаатай цай уух

 

Хоол боловсруулах тогтолцоонд асуудал үүссэн үед, цагаан гааг эртнээс хэрэглэдэг байжээ. Мөн тархинд нөлөөлж, толгой эргэх, бөөлжис цутгах шинж тэмдгийг намдааж, ходоодны шарх үүсгэдэг бактерийг устгадаг юм. Түүнчлэн цагаан гааны найрлагатай цайг ууснаар сарын тэмдгийн үеийн өвдөлт, дотор муухайралт, шарталт зэрэгт сайнаар нөлөөлдөг.

Өргөст хэмхний шүүс уух

Өргөст хэмх нь эслэг, фоли, кальци, витамин В агуулдаг. Энэ нь ходоод, уушигны асуудалтай тулгараад байгаа хүмүүст нэн ач тустай. Өргөст хэмхний шүүс хэрэглэж заншвал цээж хорсох, ходоодны хүчиллэг, гастрит, шархлаа зэрэгт эмчилгээ болдог аж. Тиймээс их хэмжээний хурц, тостой хоол идэхээс өмнө өргөст хэмх, улаан лоолийн салат идэж заншаарай. Ингэснээр та аливаа тавгүйтэл, өвчин эмгэгээс сэргийлнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!