Энэ бүсгүйн хийж байгаа ажлыг харсан хүмүүс шууд цагдаа дууджээ. Учир нь…

24 настай Тайвань модель Liu Pengpeng хоромхон зуурт дэлхий нийтэд танигджээ. Тэрээр моделиор ажиллахын хажуугаар зах дээр загас зардаг ээжийнхээ ажилд өдөр бүр тусалдаг байна.

Фэйсбүүк хуудсанд 40 мянга орчим дагагчтай түүний зах дээр ажиллаж буй зургийг нэгэн хэрэглэгч авч интернет сүлжээнд байршуулснаар олон хүн бүсгүйг мэддэг болжээ. Тэд гоо сайхан байхын хажуугаар ээждээ туслахад төвөгшөөдөггүй Liu Pengpeng-д урмын үг магтаал зэргийг харамгүй илгээх болсон байна.

Олон зуун хүмүүс модель бүсгүйн ажилладаг лангууг сонирхон очиж худалдан авалт хийдэг болсноор ээж охин хоёр өмнөх өдрүүдээсээ хавьгүй илүү орлогтой болжээ. Хэтэрхий олон хүн ирсэн учир цагдаа нар хүртэл ирж юу болоод байгааг шалгасан гэнэ.

Энэ тухай Хятадын Shanghai.ist сайтад мэдээлсэн бөгөөд ажилсаг, ухаалаг бүсгүйг нүүр царайгаа болгохж компаниа сурталчилах хүсэлтэй байгууллагууд ч ихээр санал тавих болсон гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!