Сэтгэл судлаачид анхааруулж байна! Хүүхэдтэйгээ ярилцаж байхдаа дараах зүйлсийг хэзээ ч битгий хэлээрэй!

Бяцхан үрсээ амьдралд хөл алдахгүй, сайн сайхан амьдруулахын тулд эцэг эхчүүд саар муу, бүхий л зүйлсийг хэлж сануулж, ойлгуулсаар ирсэн. Гэвч та дараах зүйлсийг хүүхдэдээ хэзээ ч битгий хэлээрэй.

1. Яг одоо уйлахаа боль!

Хүүхэд ямар ч шалтгаанаар, бүр шалтгаангүй уйлж байсан ч та тэдэнд уйлахаа боль хэмээн захирангуй хэлж болохгүй. Тэд зүгээр ч бяцхан хүүхдүүд шүү дээ. Өөрсдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ томчуудын адил илэрхийлж, түүнийг хянаж чадахгүй. Иймэрхүү өнгө аястай үгийг хэлсээр байвал тэд өөрсдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж чаддаггүй, илэрхийлэхээс айдаг сэтгэцийн эмгэгтэй болж мэднэ.

Иймд та хүүхдэдээ:

  • Зүгээр дээ, бид заримдаа зүгээр л маш гунигтай болчихдог юм.
  • Хонгор минь чи яагаад гуниглаа вэ?
  • Хүсвэл би чамайгаа сонсож өгье!
  • Хэрэв миний тусламж гарвал, хэзээ ч хамаагүй хэлээрэй.

2. Би чамд маш их урам хугарлаа!

Томчууд заримдаа өөрийгөө хүүхэдтэй харьцаж байгаагаа мартаж, сэтгэл зүсэм хатуу үгсийг балчир үрсдээ хэлдэг. Ийм үг хүүхдийн сэтгэлийг маш их шархлуулдаг. Ингэснээр эцэг эх нь өөрт нь хайргүй болсон хэмээн санаж, дотроо маш их шаналж, сэтгэлийн дарамтанд ордог байна. Харин түүний оронд:

  • Юу ч болсон аав, ээж нь чамдаа хайртай байх болно
  • Хэцүү зүйл тохиолдвол, хэзээ ч хамаагүй хэлээрэй.
  • Бид үргэлж чинийхээ талд байх болно.

3. Чи ерөөсөө хангалттай биш байна

Хүүхдээ байгаагаар нь хүлээж авахгүй, үргэлж голон, тэдний сэтгэлийг шархлуулах нь сайн эцэг эхийн хийх ажил биш юм. Өөртөө итгэх итгэл алдагдах, өөрийгөө голж эхэлснээр, хүүхдийн амьдралд маш том саад болж байдаг. Түүний оронд хүүхдээ зоригжуулан, чи байгаагаасаа хэд дахин илүүг хийж чадна, үүнд жаахан хичээл зүтгэл хэрэгтэй хэмээн хэлж, урам хүч хайрлаарай.

4. Том охид/хөвгүүд хэзээ ч айдаггүй

Бүх хүн л өөрсдийн гэсэн айдастай байдаг. Жаахан хүүхэд, томчууд ч гэсэн. Гэтэл тийм байтал, та хүүхдээ айх ёсгүй мэтээр, том охид/ хөвгүүд хэзээ ч айдаггүй юм хэмээн хэлж болохгүй. Тэднийг ийм худал төөрөгдөлд оруулснаар хүүхэд өөрийн мэдрэмж, сэтгэлээ илэрхийлж чаддаггүй, хэн нэгэнд хулчгар харагдахаас айдаг болно.Иймд та айдастайгаа хэрхэн тулах, даван туулахад нь туслаарай.

5. Чи чинь яг яачихаад байгаа юм бэ?

Бяцхан үр тань өөрийгөө илэрхийлэх гээд, танитай ярилцах гэж хичээх үед нь та ажил, хийж буй зүйлдээ түүртэн, чи яг яачихаад байгаан, яасан юм гэхчлэн зандрах нь хүүхэд болон таны хооронд үл үзэгдэх хана босгож өгдөг. Тиймээс та хүүхдийнхээ үгийг маш сайн сонсож, юуг хэлэх гээд хичээгээд байгааг нь сонсох хэрэгтэй. Хэрэв хэлж чадахгүй бол түүнийг зургаар илэрхийлэхийг хүсээрэй. Энэ нь тэдэнд илүү амар байх болно.

6. Чи бол маш муу хүүхэд!

Муу хүүхэд гэж байдаггүй, харин анхнаасаа сайн байсан хүүхдийг эцэг эхийн хандлага, орчин нь л муу болгож байдаг. Иймээс та хүүхдээ ямар байгаагаар төсөөлж байна, хүүхэд яг тийм л болно. Хэрэв та сайн сайхнаар төсөөлж, харьцвал тэд сайн хүн болж л өсөж хүмүүжинэ.

7. Би бүх зүйлээ чамд зориулж байхад!

Юун түрүүнд та эцэг эх байх үүрэг, харицлагаа ухамсарлах хэрэгтэй. Та л хүүхдийнхээ төлөө хичээж, ойлгож, хөдөлмөрлөхгүй бол өөр хэн гэж? Ямарваа зүйлийг дарамт бус, миний үүрэг хариуцлага хэмээн хүлээн авч, хүүхэдтэйгээ аажуу тайван харилцаарай. Тэгснээр хүүхэд тань ч дагаад уужуу, хүлээцтэй болно.

8. Чи үнэхээр тарган байна

Хүүхэд бол таны үр дагавар гэдгийг үргэлж санаарай. Хэрэв хүүхэд тарган байвал, удамшил эсвэл өвчин, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдалтай холбоотой. Та л эергээр хүлээж авбал бүх зүйлийг залруулахад үргэлж амархан байх болно. Та хүүхдээ тарган хэмээн тохуурхах юм бол таниас бусад нь яах болж байна аа. Иймээс та хүүхдээ байгаагаар нь хүлээн авч хайрлан, түүний эрүүл мэнд, гоо үзэмжийг сайжруулахын төлөө хамтдаа зүтгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!