Танд 15 минут байгаа, зочид гэрийн гадаа ирж байгаа… Энэ үед хийж болох хамгийн амттай хоол бол пицца. Танд яг л 15 минут хангалттай!
Яарч сандран хоол хийх хүн бүрт дор хаяж нэг удаа тохиолддог. Энэ үед бид сандарч, амттай боловч хурдан хийж болох хоолыг хайж хэсэгтээ л манарч орхидог. Харин одооноос та санаа зовох зүйлгүй. Учир нь бид та бүхэндээ ердөө 15 минутанд хийж болох хамгийн амттай пиццаны жорыг танилцуулж байна.
Орц:
- Өндөг – 2 ширхэг
- Майонез – 4 халбага
- Сүүн крем – тал аяга
- Гурил – 9 халбага
- Бяслаг – 50 гр
- Зайдас – 100 гр
- Мөөг – 50 гр
- Улаан лооль – 1 ширхэг
- Ургамлын тос – 2 халбага
- Лаазалсан олив
Хийх арга:
Гурил, өндөг, майонез болон сүүн кремээ хольж зуурна. Үүнийгээ хэвэнд оруулж, пицца хийх тавцангаа тосолж, дээр тавьж сунгаж татан, тааруулаарай.
Үүн дээрээ зайдсаа хэрчиж тавих бөгөөд дээр нь бага зэрэг хуурсан мөөгөө тараана.
Улаан лоолио мөн хэрчиж, оливын хамт дээгүүр нь тарааж тавих хэрэгтэй.
Одоо харин бяслагаа тарааж тавиад, бага зэрэг майонез асгахад хангалттай.
Ингээд пиццагаа шарах шүүгээндээ хийж, 10 минутын дараа гаргаарай. Үнэхээр тасархай болсон байх болно!