Ердөө 15-хан минутанд хүүхдүүддээ өөрийн гараар органик, нэмэлт сахаргүй жимсний варень хийгээд сурчих! Дэлгүүрийн варенийг голоод идэхээ болино

Ялангуяа өглөөний зуушинд варенийг талхан дээр түрхэх, нарийн боов хийхдээ ашиглах зэргээр олон төрлөөр идэж болдог. Амт чанартай, дээр нь маш өег учраас хүүхдүүд ч дуртай иддэг шүү дээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. Дэлгүүрийн варень авах гэхээр дэндүү их сахартай, наад зах нь амт, өнгө оруулагч гэх мэт олон нэмэлт найрлагуудтай байдаг.Харин би танд ердөө 15 минутанд хийх гүзээлзгэнэ жимсний варенийг зааж өгье!

Орц:

  • 1 аяга ус
  • 4 аяга шинэхэн гүзээлзгэнэ жимс
  • 4 цайны халбага органик зөгийн бал
  • 1/2 халбага органик чиа үр

2. Бэлтгэл ажил

Наалдаж түлэгдэхгүй жижиг саванд ус, гүзээлзгэнэ, зөгийн балаа хийж, дундаж температурт жимсээ зөөлөн болтол 10 мин буцалгана.

Ингээд болсон жимсээ нухаш болтол нухаж өгнө. Дээр нь чиа үрээ хийгээрэй. Шилэн саванд хийж, хөртөл нь хөргөгчинд хийнэ. Ийн хийсэн варениа боломжтой бол хоёр долоо хоног хүртэл хугацаанд хөргөгчинд байлгаарай.Ингээд хүүхдүүддээ өгөхөд тэд маш дуртай байх болно. Зөвхөн гүзээлзгэнэ гэлтгүй аньс, нэрс байж болно гэдгийг санаарай.

3. Гүзээлзгэнэ жимс нь дараах давуу талуудтай:

Зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө

Арьсыг толигор болгож, үхэжсэн арьсыг гуужуулна

Хавдраас сэргийлнэ

Жин хасахад чухал нөлөөтэй

Ясны эрүүл байдалд тустай

Жирэмсний үед урагт сайнаар нөлөөлнө

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!