Хальсанд нь шарсан сармис идсэний дараах миний биед гарсан итгэмээргүй өөрчлөлтүүд
Сармис нь мэдээж маш их антиоксидантаар баялаг, анагаах увидастай ногоо билээ. Бид хэдийгээр өдөрт тутамдаа хоолондоо хийж иддэг ч, харин сармисыг хальсанд нь шарж идсэнээр бидний биед итгэмээргүй өөрчлөлтүүд гардаг байна.
1. Ингээд танд сармис идсэний дараа биед гарах өөрчлөлтүүдийг хэлье!
- Эхний цаг
Ингэж идсэнээс цагийн дараа, таны хоол боловсруулах систем идэвхижиж эхэлнэ. Харин дараа нь цусны эргэлт сайжирна.
- 2-4 цагийн дараа
Сармис идсэнээс 2-4 цагийн дараа таны биед буй хавдрын эсийг дарангуйлж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх болох нэгэнт үүссэн хавдрын хэмжээг бууруулдаг.
- 4-6 цагийн дараа
Таны бие эхнээсээ эрүүлжиж эхэлнэ. Ханиад болон томуугийн вирусыг устгаж, биеийн эсэргүүцлийг сайжруулна.
- 6-10 цагийн дараа
Биед буй хортой бодисуудыг устгаж, тархины хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Мөн ой санамжийг ч мөн нэмэгдүүлнэ.
- 10-24 цагийн дараа
Холестерины түвшинг зохицуулж, цусан дахь муу холестериныг арилгана.
Артерийг судсыг цэвэршүүлж, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх.
Цусны даралт ихсэлтийг зохицуулдаг.
Дархлааг сайжруулж, стрессээс чөлөөлнө
Яс болон булчингийн үйл ажиллагаанд сайн.
2. Шарсан сармисыг хэрхэн хийх вэ?
6 хумс буюу нэг багц сармис хэрэгтэй.Эхлээд плеткаа асааж, тогоогоо халаана. Дараа нь сармисаа хальслахгүйгээр тугалган цаасаар ороож, 30 орчим минут зөөлөн гал дээр жигнэсний дараа хальсалж, хөрсний дараа иднэ. Сарын турш энэ маягаар идвэл, таны бие эрүүлжих болно