Хар өнгийн хувцсыг зөв угаах нууц арга

Бид хар өнгөтэй хувцсыг угаахаар өнгө нь гандахвий гэж байдаг нь нууц биш юм. Угаасны дараа үргэлж шинээр хувцас авсан мэт байлгахын тулд бидний бэлтгэсэн мэдээллийг уншаарай.

Хар хувцасыг бид амархан хиртэхгүй гэж бодон худалдан авдаг боловч хамгийн жижиг бохирдол хар хувцасанд маш тод харагддаг. Элдэв янзын тос, үсний хаг, гэрийн тэжээвэр амьтны үс, гоо сайхны үлдэгдэл, дезодорантын толбо гээд олон хүчин зүйл нөлөөлдөг.

1. Угаалгын нунтаг дээрээ бага зэрэг нунтаг давс хийгээд угаагаарай. Шинэ мэт л гялалзах болно.

2. Хар өнгийг нь хадгалах, сэргээхийн тулд саваа хүйтэн усаар дүүргээд дээр нь хоёр хоолны халбага уксус хийнэ. Хар өнгийн хувцсаа хийж 20 минут болгоод зайлахгүйгээр гаргаарай.

3. Буцалсан усан дээр нь бага зэрэг нунтаг хар кофе хийнэ. Энэхүү холимог нь маш хатуу кофе шиг амттай, өнгөтэй болох ёстой бөгөөд дээрээс нь өнгөө алдсан хар хувцсаа хийж 20-30 минут байлгаарай. Дараа нь зөөлөн угаалгын нунтаг ашиглан гараар угаана.

4. Савтай буцалсан усанд дүнсэн тамхи хийнэ. Нэг литр усанд 15 гр дүнсэн тамхи гэж тооцно. Хандалж буцалгаад 40 хэм хүртэл хөргөж шүүнэ. Сойзоор энэ шингэнээ хувцсандаа түрхэж цэвэрлэнэ. Дараа нь хүйтэн усаар зайлаарай.

5. Хар өнгийг сэргээх, бэхжүүлэх амархан арга нь хар тушь бүхий усанд хувцсаа зайлах юм. Энэ нь зөвхөн гараар угаахад л тохирох бөгөөд хамгийн сүүлийн зайлах үедээ бага зэрэг хар тушь, 1-2 хоолны халбага уксус усан дээрээ нэмж зайлаарай.

6. Хар өнгийг сэргээж, хөлсний үнэрийг арилгахад хүнсний сод тус болно. Угааж цэвэрлэсний дараа саванд бүлээн ус хийгээд нэмж нэг хоолны халбага хүнсний сод хийнэ. Дээрээс нь саяхан угаасан хувцсаа хийгээд 10-15 минут болгоод цэвэр усаар зайлаарай.

7. Хамгийн сүүлийн хүн бүрийн мэдэх хялбар арга бол та хувцсаа хими цэвэрлэгээний газар өгөөрэй. Танд амжилт хүсье

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!