Таныг сайхан хөл, төгс өгзөгтэй болгох хялбар 7 дасгал

Урт сайхан хөлтэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж хаана байх билээ. Бүсгүйчүүдийн өдрийн бодол, шөнийн зүүд болсон урт хөлтэй болохын тулд та доор дурдах дасгалуудыг хийх хэрэгтэй аж. Та эдгээр дасгалыг тууштай зөв хийснээр урт, гоолиг хөлтэй болох бөгөөд эрчүүдийн харцыг булааж, бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлэх болно. Ингээд хамтдаа дасгалуудтай танилцъя.

1. Үсрэх дасгал

Баруун хөл дээрээ хагас сууж, байрлалаа эзлэнэ.

Дараа нь тус байрлалаас эгц дээш үсэрч, гараа дээш өргөнө.

Харин доош буухдаа зүүн хөлөө хагас нугалж, суугаарай.

Энэхүү дасгалыг 10-15 удаагийн давтамжтай хийнэ.

2. Өвдөгтэй үсрэлт

Өвдгөө хагас нугалж, гараа арагш чиглэлд барьна.

Дээш үсрэхдээ өвдөгөө нугалсан чигээр байлгана.

Анх хийж байгаа хүмүүст бага зэрэг хүнд байж болно. 10 тоотоор 3 удаа хийнэ. Ингэхдээ голд нь 1 минут амраарай.

3. Хөлөө өргөх дасгал

Хажуу талаараа харж хэвтээд толгойгоо гараараа тулна.

Хөлөө аажуухан дээш өргөж, буулгана.

Энэхүү дасгал нь гуяны дотор хэсгийг чангалж, давхар тураах нөлөөтэй.

4. Хөлөө газраас хөндийрүүлэх

Дээд дасгалтай адил байрлал авах бөгөөд нэг хөлөө нугалж, тулаарай.

Газарт наалдсан хөлөө дээг өргөж барьна.

Хоёр хөл дээрээ ээлжилж хийх тус дасгалыг та өөрийн чадах чинээгээр удаан хийгээрэй.

5. Хайчин суулт

Нуруугаа цэх зогсож, гартаа гантил бариарай.

Тухайн байрлалаас нэг хөлөө арагш тавьж, хагас сууна.

Энэхүү дасгалыг хоёр хөлдөө ээлжлэн хийнэ.

Хэрэв тань гантил байхгүй бол 0.5 литрийн савтай ус барьж хийж болно. Энэ нь өгзгийг тань чангалж, гуяыг нарийхан, урт болгох аж.

6. Ташуу дасгал

Зүүн гараараа ташаагаа тулж, нөгөө гартаа гантил барьж зогсоно.

Дараа нь баруун хөлөө хажуу тийш сунгаж, баруун гараа зүүн хөл хүргээрэй.

Энэ нь хөлний булчинг чангалж, тураахаас гадна уян хатан болгох юм.

7. Гар тулсан байрлалаас хөлөө өргөх

Хоёр гараараа газар тулж нэг хөлөө нугална.

Нөгөө хөлөө дээш өргөж, байрлалаа хадгална.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!