УИХ-ын гишүүн асан Уянга утааны асуудлаар аймшигтай мэдэгдэл хийлээ

Утаа арилтал үргэлжлэх зорилтот мэдээ УИХ-ын гишүүн асан Г.Уянгын уриалгыг онцолж байна.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/ Амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно.

Харамсалтай нь энэ эрх зөрчигдөж, нийслэл хотод амьдарч байгаа иргэн бүрийн амь насанд аюул учраад байна. Тиймээс утаанаас болж хохирч буй иргэд нэгдэж 30 жил ээлжилж төр барьсан хоёр намыг шүүхэд өгөх хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн сошиал хуудсаар дамжуулан уриалжээ. Тэрбээр “Монгол хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, агаар, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг зөрчсөн хэргээр!

Би хохирогч учраас нэгдэнэ! 2016 оноос хойш хоёр ч хүүхэд минь хэвлийдээ амьгүй болсон. Шалтгаан нь утаанаас үүдэлтэй хүчилтөрөгчийн дутагдал, цусан дахь хүчилтөрөгч зөөдөг бодисын хомсдол! Эргэн тойрны ах дүү, найз нөхөд эмэгтэйчүүд бүгд ийм шалтгаанаар хүүхэд төрүүлж чадахгүй байна! Тэд Монголын ирээдүйг хэвлийд нь алж байна” хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!