Гэртээ 5-хан минутанд органик амтлаг масло хийж сураарай!

1. Гэртээ яг оргиник сүү, бүтээгдэхүүнийг нь ашиглаад масло хийвэл түүнд хадгалагдах амин дэмүүд нь хэвээр үлдэж, маш амтлаг масло бэлэн болно. Тухайлбал витамин а-гаар баялаг болдог тул, таны нүдний хараа, арьс, шүд зэргүүд бат бөх эрүүл болдог. Мөн хөгшрөлтөөс сэргийлж, хавдар тусах эрсдлээс хамгаална. За ингээд орцтойгоо танилцъя.

Орц:

  • 2 аяга органик цөцгийн тос
  • Далайн давс амталгаагаар

2. Цөцгийн тосоо крем зуурагчинд хийж 10 минут орчим зуурч, өтгөн, зөөлөн хөвсгөр болгоно.

Үргэлжлүүлэн зуурахад цөцгийн тосны сүү нь ялгарч, тос нь үлдэнэ. Ингээд гарсан сүүг нь саванд ялгаж, тосоо үргэлжлүүлэн зуурах хэрэгтэй. Ялгарсан тосон дээрээ 1 аяга хүйтэн ус хийж, ахин хэдэн 2-3 минут зуурна. Ахин аяга ус хийж 2-3 минут зуураарай! Ус тунгалаг болох бөгөөд усаа асгаж, зуурагчний сараалжнаас маслогоо салгаж авна.

Маслон дээрээ ахин хүйтэн ус хийж, нягтруулна.Масло базаж, усыг нь сайтар шавхсаны дараа илүүдэл усыг асгана. Болсон маслон дээрээ өөрийн амталгаагаар бага зэрэг нунтаг далайн давс хийж өгөөрэй! Масло хооронд нь сайн нягтаршуулж, тагтай саванд хийсний дараа хөлдөөнө. Ингээд ч масло бэлэн боллоо.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!