Би энэ аргаар үйлчлүүлэх гоо сайхны салоноо сонгодог! Тэд хэзээ ч миний урмыг хугалж байгаагүй шүү

Удахгүй шинэ жил боллоо. Харин энэ үеэр охид бүсгүйчүүд ямар салоноор үйлчлүүлэх вэ хэмээн толгойгоо гашилгадаг шүү дээ. Нэгэнт мөнгөө төлөх учраас үйлчилгээ сайтай, хамгийн гол нь таны урмыг хугалахгүй газрыг сонгох нь чухал. Иймд та танд өөрийн туршлагаасаа хуваалцъя.

1. Үйлчлүүлэгчдийг харах

Таны харах ёстой хамгийн эхний зүйл бол тухайн салонд хэр их үйлчлүүлэгч байдгийг харах явдал юм. Эсвэл тухайн газар цаг авч үйлчлүүлдэг бол энэ нь сайн салоны шинж байдаг. Мөн тэдний хэр орчим нь байнгын үйлчлүүлэгч болохыг шалгаарай.

2. Цэмцгэр эсэх

Үүдээр нь ороход л тухайн газрын байр байдал, хэр цэмцгэр эсэх нь харагддаг. Хэрэв тухайн салон бохир, тоос шороотой, тухгүй санагдаж байвал, үүнийгээ дагаад сэтгэл ханамж ч мөн буурдаг болохыг санаарай.

3. Харилцаа

Үүднээсээ эхлээд л таныг хэрхэн угтаж байгааг нь маш сайн харах хэрэгтэй. Үйлчлүүлэгч бүртэйгээ халуун дулаанаар харилцаж, бас угтаж байна уу гэдгийг сайн хараарай. Танд яг л дотны хүнтэйгээ ярилцаж байгаа мэт сайхан сэтгэгдэл төрүүлвэл, та зөв газраа олжээ.

4. Үнэтэй бүхэн сайн байдаггүй

Хүмүүс үнэтэй л бол сайн үйлчилгээтэй, шилдэг салон байдаг хэмээн эндүүрдэг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Мэдээж зэрэглэл өндөртэй, үнэтэй салон нь танд өндөр сэтгэгдэл төрүүлэхийн тулд сайн үйлчилгээг үзүүлэх ч, үүгээр ажилчдын мэргэжлийн ур чадварыг үнэлж болохгүй.

5. Ур чадвар

Мэдээж энэ бүхнийг шалгасны дараа таны хийх ёстой бас нэгэн чухал зүйл бол ур чадвар юм.Гоо сайхан ч ажлын багажтайгаа хэрхэн харьцаж байгаа мөн үйлчлүүлэгчтэйгээ хэр сэтгэлээсээ ажиллаж байгааг анзаараарай. Энэ бүх шаардлагыг хангаж байвал, та салоноо зөв сонгосон гэсэн үг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!