Агаарын бохирдлоос илүү таныг үхэлд ойртуулдаг зүйлс!

Жил жилийн өвөл бүр бид нэг л сэдвээр, эцэс төгсөлгүй тэмцэл, хэл ам хийдэг. Тиймээ энэ бол мэдээж утааны асуудал. Энэ их утааны хажуугаар тамхи татаад байдаг хүмүүстэй бүр ярих ч юм биш. Үнэхээр утаатай дорвитой тэмцмээр байвал, эхлээд зуудаг яндангаа хая гэмээр… Ингээд утаанаас өөр юу таныг үхэлд ойртуулдаг болохыг хэлж өгье!

1. Стресс

Агаарын бохирдлоос илүү нийгмийг бүхэлд нь нөмөрсөн стресс биднийг аажим авс руу минь түлхэж байгааг та ер нь анзаарч байв уу. Үнэндээ гэрийн нэг гишүүн л стресс уур бухимдалтай байхад, бусад нь бүгд дагадаг нэг төрлийн халдварт өвчин л гэсэн үг. Эрүүл мэнд хамгийн чухал тул, та уур бухимдал, стрессээс өөрийгөө болон гэр бүлээ авраарай.

2. Түргэн хоол

Таны бодсончлон пицца, шарсан төмс, шарсан тахиа, бургер гээд л арааны шүлс асгарам түргэн хоол, дээр нь нэмээд хийжүүлсэн ундаа энэ жагсаалтанд оржээ. Хэрэв та эдгээр хоолыг амьдралаасаа илүү үздэг бол цаашид үргэлжлүүлэн хүссэн хугацаа, хэмжээгээрээ идэж болно. Харин нэг өдөр ч болов илүү амьдармаар байвал, түргэн хоолны хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй.

3. Сөрөг бодол, атаархал

Амьдралдаа сэтгэл хангалуун бус байж, үргэлж л хэн нэгний тухай сөрөг бодол, атаархал тань эргээд өөрийн чинь эрүүл мэндэд заналхийлж байгаад итгэх үү. Хэт их сөрөг бодол, атаархал нь зүрхэнд сөргөөр нөлөөлдөг. Иймд аль болох эерэг бодлоор өөрийгөө цэнэглэхийг хичээгээрэй.

4. Ганцаардал

Судлаачдын үзэж байгаагаар ганцаардал нь тамхинаас ч илүү хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Хэт их ганцаардал нь таны аз жаргалын гормоныг үгүй хийдэг бөгөөд ингэснээр бие илэрхий сульдаж, сэтгэл санаа ч тогтворгүй бол эхэлдэг. Хэт ганцаардал нь цаашлаад таны амьд явах хүслийг мохоож, олон таагүй зүйлсийг бодогдуулдаг аж.

5. Залхуурал

Хөдөлгөөний дутагдал, залхуурал нь олон өвчний эх үүсвэр, түүнчлэн илүүдэл жинг өөртөө дуудаж байдаг. Хамгийн гол нь бодисын солилцоог удаашруулж, цусан дахь сахарын хэмжээг ч мөн нэмэгдүүлнэ. Эдгээр нь таны биеийг илэрхий муутгах бөгөөд сэтгэл санаанд ч мөн дам нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталжээ. Иймд аль болох хөдөлгөөнтэй байхыг эрмэлзэж, стресс уур бухимдлаас хол байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!