Шинэ жилийн үдэшлэгт согтохгүй байх “нууц” аргыг зааж өгье!

Зиа баяр ёслолын сарууд бараг өдөр алгасахгүй болдог шүү дээ. Ийм үеүдэд бид бэлтгэлтэй л байхгүй бол, согтож олны өмнө шившигээ дэлгэх болно. Тиймээс би танд баярын өдрүүдэд согтохгүй байх нууц аргуудыг зааж өгье!

1. Цэвэр ус ууж болохгүй!

Ингэснээр архийг улам шингэлэн, үйлчилгээг нэмэгдүүлдэг. Тэгэхээр та 2 дахин илүү согтох болно гэдгийг санаарай. Усны оронд жүүс уугаарай. Хийжүүлсэн ундаа ч мөн сайн сонголт биш. Учир нь архийг хооронд нь хольж уусантай ижил ихээр шартуулдаг.

2. Мах сайн идээрэй!

Уухаасаа өмнө уургаар баялаг махыг түлхүү идэх гээд хичээгээд үзээрэй. Ингэвэл та бага согтож, маргааш нь мөн шартахгүй. Түүнчлэн элгэнд нэг их ачаалал ирэхгүй юм.

3. Сүүтэй цай уугаарай! Эсвэл цагаан идээ ид

Хэрэв та архи уугаад согтох гээд байвал, халуун сүү, эсвэл цай уугаарай. Энэ нь архийг хоргүйжүүлж, нэг ёсондоо биед ерөндөг мэт үйлчилж байгаа хэрэг юм. Эсвэл тараг, цагаан идээ идсэн ч болно. Иймд ямарваа хүлээн авалт, баяр ёслолд савтай сүү аваад явахад гэмгүй байна.

4. Халаалт хийх

Орой нь үдэшлэг, уулзалт, арга хэмжээтэй бол 2 цагийн өмнө элгээ бэлтгэж, нэг шил шар айраг эсвэл 50 гр цагаан архи уугаарай. Хамгийн гол нь хольж болохгүй гэдгийг сана. Эхлээд уусан зүйлээрээ л дагнах хэрэгтэй шүү юу ч болсон.

5. Мэдээж нүүрсэн эмийг мартаж болохгүй!

Нүүрсэн эм нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, шингэлтийг дэмждэг. Ингэснээр таны уусан архи, өтгөнөөр гадагшлах сайн нөлөөтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!