Эмчид очилгүйгээр шүдний шар болон чулуужилтыг эмчлэх арга. Цаг зав, мөнгөө үрэх шаардлагагүй!

Сайхан шүд бол сайхан инээмсэглэлийн гол үндэс юм. Харин та шарласан шүдээ цайруулахын тулд заавал эмчид хандаж, цаг, мөнгөө үрэх шаардлагагүй. Ердөө л дараах байдлаар шүдээ угаахад болох ажээ.

1. Шүд угаах

Шүд угаахад хугацаа биш чанар чухал юм. Та хүссэн хэмжээгээрээ шүдээ угааж болох ч, зөв хийхгүй бол ямар ч үр дүнгүй болох ажээ. Харин Америкийн шүдний эмч нарын холбооноос дараах зааврыг гаргасан байна.

  • Шүдний сойзыг буйландаа 45 хэмийн налуутайгаар байрлуулна.
  • Шүдний сойзны үсийг дээш нь чиглүүлнэ.
  • Шүдээ угааж байхдаа толгойгоо дээш доош, хажуу тийш нь хөдөлгөвөл сойз хүрэхгүй газар байхгүй болох юм.

2. Хүнсний сода

Сойзоо чийглэж, хүнсний сода түрхээд шүдээ угаана. Мөн хүнсний содыг давстай хольж шүдээ угааж болох юм.

3. Алимны цагаан цуу

Сойзон дээрээ бага хэмжээний цагаан цуу дусаагаад шүдээ угаагаарай. Үүнийхээ дараа шүднийхээ пааланг гэмтээхгүйн тулд амаа сайтар зайлах нь чухал юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!