Хуурай арьстай охидод зөвлөе: Өвлийн улиралд би арьсаа ингэж арчилдаг!

Өвлийн улиралд бүхий л зүйл дагаад хөлдчихдөг юм шиг санагддаг. Учир нь миний нүүр, болон биеийн арьс гүн хуурайшиж, өнгөө алдан зэгэс саарал болчихдог. Харин би дараах аргаар арьсаа арчилснаар, яг л урьдынх шигээ чийглэх, торгомсог байдлаа хадгалдаг шүү.

1. Аль болох бага угаа

Өвлийн цагт би нүүрээ аль болох бага угаахыг хичээдэг. Гэхдээ тэглээ гээд халтайгаад явдаг гэсэн үг биш шүү. Зүгээр л усны оронд тоник эсвэл тосон цэвэрлэгчээр цэвэрлэдэг. Харин өглөөгүүр нүүрээ угааж, чийгшүүлэх тос түрхсэний дараа 10 минутын дараа будалдаа эхэлдэг. Ер нь бол угаалт бүрийн тос түрхэх хэрэгтэйг санаарай охидоо.

2. Гуужуулах

Ер нь бол би өглөөний цагаар нүүрээ гуужуулах дуртай. 7 хоногийн 2 өдөр гуужуулдаг. Зөөлөн гуужуулагч бол 3-4 удаа хэрэглэсэн ч болно. Харин ширхэгтэй гуужуулагчийн тухайд 2 өдрөөс хэтрүүлэх хэрэггүй санагддаг. Өглөө гуужуулаад нүүрээ будахад будаг сайн тогтож, арьс барзайдаггүй.

3. Зөгийн бал болон тараг

Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны чийглэг байдлыг удаан хадгалж, арьсыг толигор гоёмсог болгох үйлчилгээтэй. Мөн хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэмцдэг. Багахан натурал тарган дээр 1:1 хэмжээтэй зөгийн бал хийж, нүүрэндээ түрхэн зөөлөн иллэг хийгээрэй. Маскаа мөн л өглөө тавихад илүү тохиромжтой. Харин орой унтахдаа “sleeping pack” түрхэх нь өглөөд арьс толигор байх боломжийг өгдөг.

4. Биеийн арьсыг чийгшүүлэх

Хэрэв та биеийнхээ арьсыг чийгшүүлж, хуурайшуулахгүй байхыг хүсвэл, ваннтай усандаа 2 аяга хуурай овъёос хийгээрэй. Энэ нь эгзем, харшил, хэт хуурай арьстай хүнд маш сайн үйлчилгээг үзүүлдэг. 7 хоногт дунджаар 2-3 удаа орвол илүү үр дүнтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!