Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэзээ ч битгий хөргөгчинд хадгалаарай!

Өчигдөрхөн авсан талх, боорцог, хүнсний ногоо хорчийж, зарим нь бүр хөгцөрсөн харагддаг. Энэ нь мэдээж хадгалалттай салшгүй холбоотой. Бид тэднийг яг горимын дагуу зөв хадгалж чадахгүй бол хэзээ ч шинэ хэвээр удаан хадгалж чадахгүй. Ингээд бид танд хөргөгчинд хадгалж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.

1. Бүхий л төрлийн амтлагчууд

Та арай амтлагчаа хөргөгчинд хадгалдаг юм биш биз? Ингэвэл амтлагчны амт суларч, чанар нь алдагддаг. Иймд аль болох тасалгааны температурт, нарны тусгалаас хол газар хадгалахыг хичээгээрэй.

2. Сонгино, сармис, хүнсний ногоо

Бидний дийлэнх нь хүнсний ногоо, сонгино сармисаа хөргөгчинд хадгалж байгаа харагддаг. Гэтэл ингэх нь харин ч хадгалах хугацааг богиносгодог. Түүний оронд зоорины температурт, харанхуй сэрүүн газар хадгалах нь хамгийн тохиромжтой байдаг.

3. Дарс

Дарсыг хөргөгчинд, болон ил тавьж болохгүй бөгөөд нарны тусгалаас хол, тасалгааны температурт зориулалтын тавиур дээр тавихыг хичээгээрэй. Ингэснээр дарсны ёроолд тунадас үүсэхээс сэргийлж чадна.

4. Кетчуп, цуу

Кетчуп, цуу нь ч мөн ижил амтлагчны нэг төрөл учраас түүнийг хөргөгчинд хадгалж болохгүй байна. Мөн л нарны гэрлээс хол, сэрүүн газар хадгалах нь хамгийн зөв.

5. Өндөг

Маш олон хүмүүс өндгийг худалдаж авсан даруйдаа хөргөгчинд хийдэг. Гэтэл ингэснээр өндгөнд “сальмонелла” хэмээх бактер үржих таатай орчин болдог. Энэ бактер нь гэдэсний эд эсийг гэмтээж, дархлааны тогтолцоог эвддэг. Иймд хэрэв хөргөгчинд хадгалах бол өндгийг заавал бүрэн болгосны дараа идээрэй!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!