Махлаг бүсгүйчүүдэд төгс зохих шинэ жилийн даашинзууд

Зөвхөн туранхай, өндөр, царайлаг охид л наргиж, цэнгэж, үдэшлэгийн хатан хаан, гүнж байдаг юм биш. Харин ч эсрэгээрээ хөвсгөр охид өөрт нь төгс тохирох даашинзыг өмссөн үедээ үнэхээр дур булаам, бас тачаангуй харагдаж чаддаг. Тэгвэл танд төгс тохирох даашинзыг хамтдаа сонирхоё!

1. Шулуун загвартай даашинз

Өнгөлөг, хээтэй, торон оруулгатай гээд ямар ч байж болно.Шулуун загварын даашинз нь махлаг бүсгүйчүүдийн биеийн галбир, өө сэвийг сайн далдалж өгдөгөөс гадна, үнэхээр дур булаам харагдуулдаг.

2. Өвөрмөц загвартай даашинз

Тарган, махлаг гэхээрээ л яагаад заавал нэгэн хэвийн уйтгартай, моодноос хоцрогдсон хуучны загвартай хувцас өмсөх ёстой гэж? Та өөрийн биеийн хэлбэр, зохидог өнгө, загвараа мэддэг байхад ямар ч эрс шийдэмгий сонголттой хувцсыг бардам өмсөж чадна. Ингэж чадвал та туранхай охидоос ч илүү үзэсгэлэнтэй, халуухан харагдах юм шүү.

3. “А” хэлбэрийн даашинз

Та өгзөг болон гуя хэсгээрээ өргөн, илүүдэл жинтэй охидод тус хэлбэрийн өвдгөөр татсан урттай хар даашинз сайхан харагдана. Түүнээс гадна бэлхүүсийг нарийн харагдуулдаг тул биеийг бүхэлд нь цэгцтэй, цэмцгэр болгож өгнө. Иймэрхүү даашинзыг хаана ч, өмсөж болдгоороо давуу талтай юм.

4. Саатай, мөнгөлөг даашинз

Саатай мөнгөлөг даашинз нь биеийн өө сэвийг далдалж, таныг илүү дур булаам харагдуулдаг. Гэвч биендээ таараагүй хэт бариу даашинз өмсөхөөс аль болох зайлсхийгээрэй. Учир нь эсрэгээрээ илүү махлаг, тарган харагдаж мэднэ шүү.

5. Торон оруулгатай даашинз

Махлаг бүсгүйчүүд хэт сулбагар, эсвэл энгийн даашинзыг илүүд үздэг. Учир нь иймэрхүү торон оруулгатай даашинз нь тэднийг онцгүй харагдуулна гэж боддог учраас тэр шүү дээ. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголтуудын нэг гэдэгтэй та эвлэрэх хэрэгтэй шүү.

6. Хилэн даашинз

Махлаг бүсгүйчүүдийн тэргүүн сонголтуудын нэг бол хилэн материалтай даашинз юм. Тус даашинз нь таныг маш эрхэмсэг харагдуулахаас гадна, өө сэвийг тань дарж харагдуулна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!