Эмэгтэй хүнд аз жаргал дууддаг энэхүү цэцгийг заавал гэртээ тариарай

“Spathiphyllum” цэцэг гэж та урьд өмнө нь сонсож байсан уу? Сонсоогүй байлаа гэхэд харж байсан гэдэгт итгэлтэй байна. Тус цэцгийг өөрөөр “эмэгтэй хүний аз жаргал” гэж нэрлэдэг бөгөөд ховорхон цэцэглэж эзнээ баярлуулдаг.

Учир нь маш цөөхөн хүн энэ цэцгийг хэрхэн зөв арчлахыг мэддэг. Тэгвэл та бүхэндээ эмэгтэй хүнд аз жаргал, баяр хөөрийг дууддаг “Spathiphyllum” цэцгийг хэрхэн зөв арчлах тухай мэдээллийг хүргэж байна.

Мөн залуу та таалагдсан бүсгүй, найз охин, эхнэртээ гэнэтийн бэлэг барих гэсэн ч, ямар цэцэг өгөхөө мэдэхгүй байгаа бол заавал энэ цэцгийг сонгоорой гэж зөвлөх байна шүү.

Харин ганц бие бүсгүйчүүдийн тухайд тус цэцгийг худалдан авч гэртээ тариарай. Тун удахгүй таны хувь тавилан эргэж, заяаны хань тань хаанаас ч юм гараад ирнэ гэнэ шүү. Энэ нь тус цэцэгний бас нэгэн ид шид юм. Бүсгүй та эргэлзэх зүйлгүй энэ цэцгийг авч тариарай.

Спатифаллумыг худалдан авахдаа хөрсийг нь сайн анхаарч авах хэрэгтэй шүү. Хөрс нь хэт хуурай эсвэл нойтон байж болохгүй. Навчны өнгө нь ногоон өнгөтэй байх ёстой бол, ямар нэгэн хар эсвэл шар өнгийн толбогүй байх хэрэгтэй. Ингээд худалдаад авчихлаа, гэртээ авчирлаа, дараа нь яах вэ?

Цэцгээ 14 хоногийн турш бүдэг гэрэлд байлгаж үзээрэй. Тэгснээр цэцэг орчиндоо дасан зохицох болно. Мөн энэ хугацаанд зөвхөн хөрсний гадаргуу нь хуурай байх үед л дундаж хэмжээний усаар услах хэрэгтэй. Тэгээд хэсэг хугацааны дараа цэцгийг шилжүүлэн суулгана.

Цэцэг дэлгэрсэн ч гэсэн шилжүүлэн суулгах үйл явцыг хийх боломжтой байдаг. Цэцэг суулгах савны хэмжээ нь өмнөхөөсөө арай том байна. Савныхаа 1/3-ийг нь шавраар дүүргэнэ. Мөн хөрсийг нь тараана. Ингээд тасалгааны температурт байлгасан усаар услаарай.

Зөв арчлах юм бол спатифаллум нь 2-р сараас 10-р сарын хооронд цэцэглэнэ. 18-23 градусын температурт сайн ургадаг боловч, 22-23 ° C байвал илүү сайн ургахаас гадна бэлцрүүнээс хамгаалагддаг.

Тус цэцэг нь ерөнхийдөө өндөр чийгшилд дуртай. Тиймээс таатай уур амьсгалыг бий болгохыг хичээгээрэй. Хэрэв цэцэг чинь хүйтний улиралд цонхны тавцан дээр байгаа бол халаагуур дээрээ нойтон алчуур тавьж болно.

Харин цэцэг чинь цэцэглэхээ больвол тайван газар байлгах хэрэгтэй. Цэцгийн саваа 14 градусийн дулаанд, гэрэлтэй газар байлга. 4 долоо хоногийн турш багахан усаар услаад, дараа нь байсан газар нь эргүүлж тавиад үргэлжлүүлээд арчлаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!