Бүх цаг үеийн хамгийн чадварлаг дуучид

Энэ хорвоо дэлхийн олон сая хүмүүсийг байлдан дагуулж, зуунаас зуун дамжин домог болж, уран бүтээлүүд нь өнөөг хүртэл амьдарсаар байгаа гайхалтай хувь тавиланд төрсөн, онцгой хүмүүс гэж бий . Магад “АГУУ” гэдэг үг тэдэнд зориулагдсан мэт…

Гэвч нэр алдрын зам дардан байдаггүй нь харамсалтай. Ингээд та бүхэндээ олон нийтийн санал асуулгаар тодорсон бүх цаг үеийн хамгийн гайхалтай дуучдыг танилцуулж байна.

10. Франк Синатри

20 -р зууны хамгийн нөлөө бүхий, алдартай уран бүтээлч. Түүний хамгийн гайхалтай цомгуудаас нэрлэвэл Small Hours (1955), Songs for Swingin’ Lovers! (1956), Come Fly with Me (1958), Only the Lonely (1958) болон Nice ‘n’ Easy (1960). Синатра 11 удаа Гриммийн шагнал хүртэж байсан.

9. Адель

Түүнийг өнөө цагийн алтан гургалдай гэлцдэг. Бага байхаасаа бүхий л цагаа дуу, хөгжимд зориулдаг байсан тэрээр 16 настай байхдаа анхны дуугаа зохиож, 2007 онд сургуулиа төгсөөд “XL record” – той гэрээ хийж, “19” хэмээх анхны цомгоо гаргаснаар маш өндөр амжилтанд хүрч, Их Британы даяар алдартай болсон юм. Дараа дараагийн цомгууд маш гайхалтай амжилтыг үзүүлж, хөгжмийн нэр хүндтэй авардсд 263 номинацид нэр дэвшиж 121 номинацид ялалт байгуулжээ.

Тэрээр Геннисийн номонд бичигдэж, Гриммийн шагнал гардуулах ёслолд 6 төрөлд нэр дэвшин бүгдэд нь ялалт байгуулж, үүгээрээ алдарт дуучин Бионсегийн амжилтыг давтаж, Гриммийн наадмаас нэг үдэш хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй дуучин болсон юм.

8. Честер Бенингтон

“Linkin Park” -ын дуучин гэдгээрээ алдартай Амеркийн дуучин, хөгжмийн зохиолч жүжигчин тэрээр 1976 оны 3 -р сарын 20 төржээ. Түүнийг 2000 -д оны шилдэг рок хөгжимчин гэдэг. Честер Бенингтоны дууны бичлэг дэлхий даяар 100 сая гаруй хувь борлогдсон байна. Гэвч түүний амьдрал мөн л богинохон байсан юм. 2017 онд буюу 41 – хэн насандаа нас барсан бөгөөд шалтгаан нь сэтгэлд гутралд орж өөрийгөө егүүтгэсэн байна.

7. Жон Леннон

XX -р зууны домог Жон Леннон , Битлз хамтлийн гишүүн,үүсгэн байгуулагчдын нэг болсноор дэлхий даяар нэр алдартай болж чадсан бөгөөд зөвхөн дуу хөгжмөөр зогсохгүй ном, кино, дэлхийн энхтайван гэх мэт олон салбарт өөрийнхөө нэрийг үлдээсэн гайхалтай уран бүтээлч юм. 15 настай байхаасаа урлагийн салбарт хөл тавьсан бөгөөд Пол Маккартнитай танилцаж ирээдүйн их амжилтыг хамтдаа бүтээжээ. 1970 онд Битлз хамтлаг тарсны дараа соло уран бүтээлээ хийж эхлэсэн бөгөөд 1980 онд бусдын гарт будуулан амиа алдсан юм.

6. Уитни Хюстон

Хорвоо дэлхий түүний дуу хоолойнд уярч, ухаарч, шагшин биширч байлаа. Тэрээр 1963 оны 8 -р сарын 9 нд төрсөн юм. Бага байхаасаа дуулж эхлэсэн бөгөөд 19 насандаа анхны студийн албомоо гаргаж байлаа. Түүний гайхалтай хоолой шууд л олны таашаалыг хүртэж, алдаршиж эхэлсэн юм.

2009 онд Генниссийн номонд бичигдэж, бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай дуучны нэг болсон бөгөөд дэлхий даяар 170-200 сая бичлэг зарагдсан байна. Гэвч 49 насандаа какойны тунгаа хэтрүүлсэний улмаас зүрх нь хаагдсан юм. Түүний үхэл Гриммийн авардстай давхцсан бөгөөд энэ үед олон улс даяар үл итгэм мэдээ тарсан юм.

5. Пол Маккартни

Алдарт Битлз хамтлагийн гишүүн, дуучин, хөгжмийн зохиолч тэрээр Жон Леннонтой хамтран 20 -р зууны хамгийн гайхалтай уран бүтээлүүдийг туурвиж байсан билээ.

4. Роберт Плэнт

Рок хөгжмийн түүхэн дэхь хамгийн агуу дуучдын нэг бол Роберт Плэнт юм. 1970 -д онд “Led Zeppelin” хамтлаг эд мандан бадарч байсан бөгөөд 1980 оны үед хамтлаг хуваагдах болсон хэдий ч Плэнт нь Жимми Пэйжтэй хамтран уран бүтээлүүдээ хийсээр байв. Түүний карьер 50 жилийн турш идэвхтэй , өсөлттэй байсан юм.

3. Элвис Пресли

XX – р зууны гайхамшиг, Рок Ролын хаан. Түүний хамгийн алдартай синглүүд нь “Heartbreak Hotel” “Hound Dog” “Jailhouse Rock” “Love me Tender” зэрэг олон уран бүтээлүүд бий. 1977 онд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэнээс болж зүрхний шигдээсний улмаас нас барсан билээ.

2. Майкл Жексон

Манай ертөнцийн хамгийн гайхалтай, агуу уран бүтээлч бол мэдээж Майкл Жексон.Тэрээр бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай цомгийн эзэн төдийгүй Геннисийн номонд бичигдсэн билээ. Хар малгай, цагаан бээлий, цэргийн хүрэм, өвөрмөц хоолой, бүжиг гэх мэт олон зүйлс нь поп хөгжмийн ертөнцөд хувьсгал хийж, хаанчлалаа тогтоосон юм. Гэвч 2009 онд 50 насандаа өвчний улмаас таалал төгссөн бөгөөд энэ өдөр дэлхий даяар олон сая хүмүүс гашуудаж, ертөнц тэр чигтээ түүний өмнө бөхийх шиг уйтай байсан билээ.

1. Предди Меркури

Их Британы домогт дуучин Предди Меркури жагсаалтыг тэргүүлж байна. Тэрээр 1946 оны 9 – р сарын 5 төрсөн бөгөөд 45 насандаа буюу 1991 оны 11 -р сард өвчний улмаас таалал төгссөн юм. Тэрээр 4 актав дуугардаг дуу хоолойгоороо дэлхийн дахинд алдартай байлаа. Нэр алдрын оргилд хүрэхийнхээ өмнө Ibex, Sour Milk Sea, and The Hectics зэрэг 3 хамтлагийн гишүүн байсан гэдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!