Гуляш гэдэг нь зүгээр мах хуурч, будаатай хольж идэхийн нэр биш. Жинхэнэ гуляш хийж, гэрийнхнээ дайлаарай!

Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Амралтын өдөр гэхээр л гараа гаргаж, амттай хоол хиймээр санагддаг уу? Тийм бол танд бид хамгийн амттай гуляш хийх жорыг хүргэж байна. Та бидний танилцуулах жороор заавал хийж үзээрэй. Аманд ороод уусах мах, тааварлашгүй амттай соус гээд л таныг баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа хоолныхоо жортой танилцъя.

Орц:

  • Үхрийн мах – 1 кг
  • Тахианы махан шөл – 4 аяга
  • Улаан лоолийн нухаш – 75 гр
  • Соё соус – 1 халбага
  • Ургамлын тос – 3 халбага
  • Давс, хар перец – амталгаагаар
  • Цагаан мөөг – 300 гр
  • Лууван – 4 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Цоохор майлз – 2 ширхэг
  • Сармис – 3 хумс
  • Гурил – 2 халбага
  • Лаврын навч – 2 ширхэг
  • Төмс – 450 гр
  • Вандуй – 100 гр

Хийх арга:

Махаа хавтгайлан хувааж бэлтгэнэ. Томхон хоолны саванд ургамлын тос хийж халаах бөгөөд тос сайн халж байх зуураа махныхаа хоёр талыг давс, хар перец цацаж амтална. Халсан тосон дээрээ махаа хийж, хоёр талыг нь борлотол нь 10 минут орчим шарна.

Ингээд болсны дараа тавганд хийж тавина. Мах шарсан тогоондоо угааж цэвэрлэсэн мөөгөө хийн шарах бөгөөд шаргалтаж борлотол нь зургаан минут бага гал дээр хуурна.

Үүний дараа том хэрчиж бэлтгэсэн лууван, жижиг сонгино, сармисаа хийгээд мөн шаргалттал нь хуураад тавганд хийн тавина. Шарж болгосон махаа хөрмөгц том хэмжээтэйгээр дөрвөлжилж хэрчинэ. Үүнийгээ томхон саванд хийгээд дээр нь гурилаа хийж холино.

Холигчинд тахиан махан шөл, улаан лоолийн нухаш, сой соус, 3 халбага ургамлын тос хийгээд эргүүлээрэй. Тахиан махан шөлтэй зутангаа хуурсан ногоонууд дээрээ хийгээд нэг буцалгаад гал дээрээс авна. Хэрчсэн махаа ногоон дээрээ хийгээд дээр нь лаврын навчаа хийж амтална.

Ингээд сайн хутгасны дараа савныхаа тагийг тавьж, зөөлөн гал дээр цаг 30 минут буцалгана. Энэ хугацаанд мах бутрам зөөлөн болсон байна. Цаг болсны дараа шөлнөөсөө майлз, лаврын навч, сармис зэргээ авч хаяна.

Махан дээрээ том хэрчсэн төмсөө хийж, дээр нь хар шөл нэмээд, дахин 40 минутаас нэг цаг хэртэй зөөлөн гал дээр болгоно. Ингээд гал дээрээс авч, амсаж үзээд шаардлагатай бол давс, перецээр амтална. Дээр нь вандуйгаа хийн холино.

Ингээд таны амттай үхрийн махан гуляш бэлэн боллоо. Талх, будаа гээд юутай ч хачирлаад идэх боломжтой. Одоо гараа гарган бэлтгэсэн хоолоо тавгалж, хайртай хүмүүстээ өгөх л үлдлээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!