Өдөрт нэг ширхэг дарсан өргөст хэмх идвэл таны биед юу болох вэ?
Өргөст хэмхийн шүүсийг зарим хүмүүс шартсаны дараа ууж “шараа тайлдаг”. Энэхүү шингэнийг өдөр болгон ууж байвал өөр олон талын ач холбогдолтой, цөөнгүй өвчнийг анагаах шидтэй гэдгийг хүмүүс мэдэх ч үгүй өнгөрдөг билээ.
Бид бүгд л дарсан өргөст хэмхэнд дуртай. Чанасан маханд энэхүү давсалсан өргөст хэмх маань сайхан хачир болдог билээ. Дарсан өргөст хэмх бага зэрэг хатуурч аманд амттайхнаар хагарах ба харин дарсан шүүсэнд нь ихээхэн хэмжээний ашигтай элемент шингэсэн байдаг байна.
Дарсан өргөст хэмхний ач тус
- Шингэн дутагдахаас сэргийлнэ. Шүүс нь зүгээр нэг ус биш бөгөөд кали, магнигаар баялаг. Эдгээр элемент нь хүний бие организмд шингэж хүний шингэний тэнцвэрийг хадгална.
- Шүүс нь булчингийн өвдөлтөөс ангижруулна. Мэдээж том гэмтлийг зүгээр болгох тухай яриа биш бөгөөд чангарсан булчинг суллахад хангалттай сайн үйлчилгээтэй юм. Энэ шингэнийг биеийн их ачаалалтай ажил хийдэг, биеийн тамирын танхимд ихээхэн цагийг өнгөрөөдөг хүмүүс их уух хэрэгтэй. Энэ нь таны булчинг хангалттай шингэнээр хангах юм.
- Дархлааг бэхжүүлнэ. Шүүс нилээд исгэлэн байдаг ба С болон Е амин дэмээр баялаг юм. Эхнийх нь ханиад томуунаас хамгаалах бол нөгөөх нь эмэгтэй хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
- Цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгох ба энэ нь өнөөх уксусын нөлөө юм. Чихрийн шижинтэй хүмүүс уудаг ба энэ өвчнөөс сэргийлэхийн тулд эрүүл хүн ч бас ууж болно.
- Өргөст хэмхийн шүүс турахад тустай. Олон хүн “уксус”-ын дэглэм барьж хэмжээгээ тохируулж чадахгүй өөртөө хор болох эрсдэлтэй байдаг билээ. Үүний оронд хоол идэхийн өмнө өргөст хэмхийн шүүс нэг аягыг уух хэрэгтэй. Түүнд байх уксус өөрийн бүх л хэрэгтэй чанараа хадгалах ба явцын дунд амтлагч болж, ямар нэг хор нөлөөгүй болно.
Фэйсбүүк сэтгэгдэл